ХАЛДВАР АВСАН ИРГЭНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ТОГТООХ ЗОРИЛГООР ИРГЭН, ХУУЛИЙН ЭТГЭЭДЭЭС МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ АВАХ ЖУРАМ

Улсын Ерөнхий прокурор, Тагнуулын Ерөнхий газрын дарга, Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн А/72, А/63, А/151 дугаартай хамтарсан тушаалаар “Халдвар авсан иргэний хөдөлгөөнийг тогтоох зорилгоор иргэн, хуулийн этгээдээс мэдээ, мэдээлэл авах журам”-ыг батлагдсан бөгөөд энэхүү журмыг улсын бүртгэлд бүртгэсэн өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тусгасан байна. Нэр томьёоны тодорхойлолт, ойлголт 1.  “Тохиолдол” гэж Коронавируст халд [ ... ]

БАГШЛАХ ЭРХ ОЛГОХ, ХАСАХ ЖУРАМ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 05 дугаар сарын 17-ний өдрийн А/71 дугаартай журам батлах тухай тушаалаар “Багшлах эрх олгох, хасах журам”-ыг шинэчлэн баталсан байна. Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад багшлах хүсэлтэй бакалавр түүнээс дээш зэрэгтэй эсвэл мэргэжлийн өндөр зэрэгтэй, үйлдвэрлэлд ажилласан туршлагатай, иргэнд багшлах эрх олгох, хасахтай холбогдон үүсэх харилцааг энэхүү журмаар зохицуулна. Сургалтын хөтөлбөр, агуулга 1. Мэргэжлийн болон те [ ... ]

ЯЛЛАГДАГЧ, ШҮҮГДЭГЧИЙГ ХУЯГЛАН ХҮРГЭХ, ШҮҮХИЙН ДУУДСАНААР ИРЭХГҮЙ БАЙГАА ЯЛЛАГДАГЧ, ШҮҮГДЭГЧ, ГЭРЧ, ЗОХИГЧ, ХЭРГИЙН ОРОЛЦОГЧИЙГ АЛБАДАН ИРҮҮЛЭХ, ШҮҮХЭЭС ОРГОН ЗАЙЛСАН ЯЛЛАГДАГЧ, ШҮҮГДЭГЧ, ЯЛТНЫГ ЭРЭН СУРВАЛЖЛАХ ЖУРАМ

Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 71 дүгээр зүйлийн 71.2 дахь хэсэгт заасны дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/116, 65 дугаартай хамтарсан тушаалын хоёрдугаар хавсралтаар “Яллагдагч, шүүгдэгчийг хуяглан хүргэх, шүүхийн дуудсанаар ирэхгүй байгаа яллагдагч, шүүгдэгч, гэрч, зохигч, хэргийн оролцогчийг албадан ирүүлэх, шүүхээс оргон зайлсан яллагдагч, шүүгдэгч, ялтныг эрэн сурвалжлах журам&r [ ... ]

ШҮҮХ ХУРАЛДААНЫ ДЭГ САХИУЛАХ, ШҮҮХ, ШҮҮГЧ, ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН, ШҮҮХ ХУРАЛДААНД ОРОЛЦОГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ЖУРАМ

Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 71 дүгээр зүйлийн 71.2 дахь хэсэгт заасны дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/116, 65 дугаартай хамтарсан тушаалын нэгдүгээр хавсралтаар ”Шүүх хуралдааны дэг сахиулах, шүүх, шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчийн аюулгүй байдлыг хангах журам”-ыг шинэчлэн баталсан байна. Уг журмаар шүүхийн байр, шүүгч, шүүх бүрэлдэхүүн, хэргийн о [ ... ]

ХҮНИЙ ЭРХИЙН ХАМГААЛАГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА

Хүний эрхийн хамгаалагчийн үйл ажиллагааны баталгаа, хамгаалалтыг хууль тогтоомжоор дэмжих зорилгоор дэлхийн 40 гаруй улс хүний эрхийн хамгаалагчийн эрхийг баталгаажуулсан хууль тогтоомжийг баталсан байдаг. Харин манай улсад хүний эрхийг хамгаалах үйл ажиллагаа явуулсны төлөө амь нас, бие махбодод нь халдах, заналхийлах, дарамт шахалтад өртөх явдал цөөнгүй гарч байгаа ч хүний эрхийн хамгаалагчийг хамгаалах, үйл ажиллагааг нь дэмжих эрх зүйн орчин бүрдээгүй байжээ. Иймд “хүний эрхийн ха [ ... ]

ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА

Энэхүү хуулийн төслийн зорилго нь төрийн албаны тодорхой албан тушаалд буюу улс төрийн албан тушаалд тавигдах шаардлагыг хуульд тусгах, төрийн баталсан бодлогын хууль зүйн баримт бичгийн хэрэгжилтийг хангахад оршино. Түүнчлэн хуулийн төсөлд тусгасан улс төрийн албан тушаалтанд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг баталснаар төрийн гүйцэтгэх эрх мэдэл, орон нутгийн удирдлагын мэдлэг, ур чадвар, ёс зүйн хариуцлага нэмэгдэх, төрөөс баримталж буй бодлого хэрэгжих бөгөөд иргэд төрд итгэх итгэли [ ... ]