УЛСЫН АВАРГА СААЛЬЧИН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн №05 дугаар тогтоолоор “Улсын аварга саальчин шалгаруулах журам”-ыг шинэчлэн баталсан байна. Уг журмаар мал аж ахуйн үйлдвэрлэлд тогтвортой, үр бүтээлтэй ажиллаж, төллөсөн малаа саалинд бүрэн хамруулж, өрхийн үйлдвэрлэлээр хамгийн их сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж зах зээлд нийлүүлж байгаа саальчны хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлж урамшуулахтай холбогдсон харилцааг зохицуулна. [ ... ]