"НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР" СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА
Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн “Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Турк Улс хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан. Энэ хуулийн зорилт нь Бүгд Найрамдах Турк Улсад ажиллаж, амьдарч байгаа Монгол Улсын иргэд тэтгэврийн даатгалд хамрагдан төлсөн ш [ ... ]