ЦЭРГИЙН ДҮЙЦҮҮЛЭХ АЛБАНЫ ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООЛОО
Засгийн газрын 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 85 дугаар тогтоолоор Цэргийн дүйцүүлэх албыг 2019 онд мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний төлөх төлбөрийн хэмжээг 5.334.452 (таван сая гурван зуун гучин дөрвөн мянга дөрвөн зуун тавин хоёр) төгрөг байхаар тогтоожээ. Цэргийн албаны тухай хуулийн 31 дүгээр зүйлд зааснаар цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах мөнгөн төлбөрийн хэмжээг хугацаат цэргийн алба хаагчийн жилийн хувь [ ... ]