ЧИНГИС ХААНЫ ӨВ, СОЁЛЫН ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛАХААР БОЛЛОО

   Засгийн газрын ээлжит хурлаар "Чингис хааны өв, соёлын хүрээлэн" байгуулах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.    Тус хүрээлэнг байгуулснаар "Мянганы суут хүн-Чингис хаан"-ы Монголын болон дэлхийн түүхэнд оруулсан хувь нэмрийг гадаад, дотоодод дагнан сурталчлах, таниулах, Чингис хаан судлалыг Монгол судлалын бие даасан салбар шинжлэх ухаан болгон хөгжүүлэх боломж бүрдэж байгаа юм.    Засгийн газрын 2017 оны 05 дугаар сарын сарын 10-ны өдрийн [ ... ]

ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН БАРИЛАА

  Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн “Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг өргөн барилаа.     Улсын Их Хурлаас 1998 онд Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийг, 2006 онд хуулийн шинэчилсэн найруулгыг батлан мөрдүүлж, шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааны эрх зүйн харилцааг зохицуулж иржээ.      Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах т [ ... ]

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРААС ЗОХИОН БАЙГУУЛСАН “НЭГ ХОРОМ” АЯНЫ ТУХАЙ

    Гэмт хэргийн 88 хувь нь уураа тэвчээгүйгээс үүдэлтэйг судалгаагаар тогтоожээ. Иймд ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтэс, Хэрэг бүртгэх алба, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага хамтран сарын хугацаанд “Нэг хором” аяныг өрнүүлснээр үр дүнд хүрчээ. Аяны хугацаанд буюу өнгөрсөн сард хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 768 бүртгэсэн нь өмнөх оны мөн үеэс 168 буюу 18 хувиар буурсан үзүүлэлт аж.     [ ... ]

ГЭР БҮЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ УЛСЫН ИХ ХУРАЛД ӨРГӨН БАРИЛАА

   Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн  Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа. Тус хуулийн төсөл нь нийт 10 бүлэг, 102 зүйлтэй байна.    Гэр бүлийн тухай хууль 1999 онд батлагдсанаас хойш тус хуульд нийт 6 удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Түүнчлэн Төрөөс гэр бүлийн хөгжлийн талаар баримтлах бодлого (2003 онд), Төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлого (2016 онд), Гэр бүлийн хүчирхийл [ ... ]

ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСОЛ, МЭРГЭЖЛЭЭС ШАЛТГААЛСАН ӨВЧНИЙ УЛМААС ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАРАА ТҮР ХУГАЦААГААР АЛДСАН ДААТГУУЛАГЧ ТЭТГЭМЖ АВАХ ЭРХТЭЙ

    Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдсан даатгуулагч хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авах эрхтэй. Хөдөлмөрийн чадвар алдалт буюу бидний ярьж заншсанаар групп тогтоолгох үйл явц Өрхийн эмнэлгээс эхэлнэ. Өрхийн эмч тухайн даатгуулагчийн эрүүл мэндийн байдлыг тогтоох зорилгоор түүнийг аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, бүсийн оношилгооны төвд нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, оношилгоо, шинжилгээнд явуулна. Эндээс гарсан [ ... ]

ГАМШГААС ХАМГААЛАХ ИЖ БҮРЭН СУРГУУЛИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАХАД УЛААНБААТАР ХОТЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ БҮРЭН ЗОГСООНО

    Онцгой байдлын ерөнхий газраас нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран нийслэлийн хэмжээнд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг 2019 оны 04 дүгээр сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.     Энэхүү сургууль нь 1990 оноос хойш Улаанбаатар хотын хэмжээнд анх удаа зохион байгуулагдаж байгаа томоохон сургууль гэдгээрээ онцлог юм.     Сургуулийн хүрээнд сүүлийн үед нийслэл хотод газар хөдлөлтийн идэвхжил нэмэгдэж байгаатай холбогдуулан газ [ ... ]