ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ГЭЖ ЦЭЦ ДҮГНЭЛЭЭ

ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ГЭЖ ЦЭЦ ДҮГНЭЛЭЭ

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дээд шатны шүүхэд гомдол гаргахад анхан шатны шүүхээс оноосон ялаас илүү хүнд ял оноох, эрх зүйн байдлыг дордуулж болохоор зохицуулсан нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна гэсэн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн өнөөдрийн дунд суудлын хуралдаанаас гаргалаа. Монгол Улсын Үндсэн хуулиар тунхагласан хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх эрхэм зорилгын агуулгад нийц [ ... ]

“МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР НЭЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ” УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА

Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шанхай хотод Монгол Улсын Ерөнхий консулын газар нээн ажиллуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн чуулганы нэгдсэн чуулганаар хэлэлцэж баталлаа.  Монгол Улсын гадаад харилцаа өргөжин хөгжихийн хэрээр хөрш орнуудтай худалдаа, эдийн засаг, аялал жуулчлал зэрэг харилцан ашигтай салбаруудын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэ [ ... ]

ХУВЬ ТЭНЦҮҮЛСЭН ТЭТГЭВРИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН БАРИЛАА

Энэхүү хуулийн төсөлд хувь тэнцүүлсэн буюу бага тэтгэвэр авч байгаа эхчүүдийн тэтгэврийн хэмжээг бүрэн тэтгэврийн дундаж хэмжээнд хүргэх зохицуулалтыг тусгажээ. 1991 оны Тэтгэврийн хуулиар тэтгэвэрт гарах насанд хүрээгүй ч 4-өөс дээш хүүхэдтэй эхчүүд, улсад 27-гоос дээш жил ажилласан эмэгтэйчүүд, улсад 32-оос дээш жил ажилласан, 55 насанд хүрсэн эрэгтэйчүүд тэтгэвэрт гарсан билээ. Үүний дараа бусад хууль тогтоомжоор нөхөн олговор, хувь тэнцүүлсэн тэтгэвэр авах болсон ч тэтгэврийн хэмжээ нь [ ... ]

СУНГАЛТТАЙ ПАСПОРТТАЙ ИРГЭДЭД АРАБЫН НЭГДСЭН ЭМИРАТ УЛСЫН ВИЗ ОЛГОХГҮЙ

НҮБ-ын дэргэдэх Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас гаргасан гадаад паспортад тавигдах стандартын тухай зөвлөмж, хилийн боомтоор зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, терроризмын аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор гишүүн орнуудын зүгээс хэрэгжүүлэх арга хэмжээний тухай НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 2016 оны тогтоолын дагуу сунгалттай паспорттай иргэдэд 2019 оны 2 дугаар сараас эхлэн Арабын Нэгдсэн Эмират Улсын виз олгохгүй болсныг тус улсын элчин сайдын яамнаас албан ёсоор мэдэгдлээ. Өнөөдрийн [ ... ]

“ИРГЭНИЙ БОЛОН АЖ АХУЙН ХЭРГИЙН ТАЛААР ЭРХ ЗҮЙН ТУСЛАЛЦАА ХАРИЛЦАН ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ МОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ БЕЛАРУСЬ УЛС ХООРОНДЫН ГЭРЭЭ” СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА

“ИРГЭНИЙ БОЛОН АЖ АХУЙН ХЭРГИЙН ТАЛААР ЭРХ ЗҮЙН ТУСЛАЛЦАА ХАРИЛЦАН ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ МОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ БЕЛАРУСЬ УЛС ХООРОНДЫН ГЭРЭЭ” СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА

Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн “Иргэний болон аж ахуйн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ”-г соёрхон батлах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж баталлаа. Энэхүү гэрээ нь 21 зүйлтэй бөгөөд манай улсын хувьд гэрээгээр хүлээсэн үүргийг биелүүлэх төв байгууллага нь Хууль зүй, до [ ... ]

ТАТВАРЫН БАГЦ ХУУЛИЙН ТӨСӨЛД ТУСГАСАН ӨӨРЧЛӨЛТҮҮД

Багц хуулийн төсөлд "Татварын ерөнхий хууль", "Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль", "Хувь хүний орлогын албан татварын тухай хууль"-ийн шинэчилсэн найруулга, холбогдох 29 хуулийн нэмэлт өөрчлөлт багтаж буй юм. Эдгээр хуулийн төслийг боловсруулахдаа Сангийн яам өнгөрсөн оны хоёрдугаар сарын 23-наас хойш орон даяар 39 удаа хэлэлцүүлэг зохион байгуулсан бөгөөд үүнд 4790 хүн  оролцсон байна. Хуулийн төсөлд шударга татвар төлөгчийг дэмжих, татвара [ ... ]