АНУ-ЫН КОНГРЕССТ ДАХИН ӨРГӨН БАРЬСАН ГУРАВДАГЧ ХӨРШИЙН ХУДАЛДААНЫ ТУХАЙ ХУУЛИЙГ БҮРЭН ДЭМЖИЖ БАЙНА

   АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын гишүүн нэр бүхий гишүүд 2018 оны долоодугаар сарын 26-ны өдөр Гуравдагч хөршийн худалдааны хуулийг хэлэлцүүлэхээр Конгресст өргөн барьсан юм.   Үүнээс хойш АНУ-ын Конгрессын 116 дахь бүрэлдэхүүн сонгогдсонтой холбогдуулан дээрх хуулийн төслийг 2019 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр дахин өргөн барьсан байна.  АНУ-ын Конгрессын танхимд хэлэлцүүлэхээр дахин өргөн барьсан Гуравдагч хөршийн худалдааны хууль батлагдсанаар Монголын [ ... ]

ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН БҮРТГЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВД ҮЗҮҮЛЖ БАЙНА

   Гадаадын хөрөнгө оруулагчдад үзүүлж буй төрийн үйлчилгээг нэг дор төвлөрүүлж, зарим үйлчилгээний шийдвэрлэх хугацааг багасгаж, хөрөнгө оруулагчдад тулгардаг хүндрэлийг арилгаж, илүү таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжтэй холбоотой үйл ажиллагаа эрхэлдэг яам, агентлагуудын төрийн үйлчилгээг танхимын болон цахим нэг цонхоор үзүүлэхээр өнгөрсөн хоёрдугаар “Invest in Mongolia center“ нэг цэгийн үйлчилгээний төвийг байгуулан [ ... ]

ЧИНГИС ХААНЫ ӨВ, СОЁЛЫН ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛАХААР БОЛЛОО

   Засгийн газрын ээлжит хурлаар "Чингис хааны өв, соёлын хүрээлэн" байгуулах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.    Тус хүрээлэнг байгуулснаар "Мянганы суут хүн-Чингис хаан"-ы Монголын болон дэлхийн түүхэнд оруулсан хувь нэмрийг гадаад, дотоодод дагнан сурталчлах, таниулах, Чингис хаан судлалыг Монгол судлалын бие даасан салбар шинжлэх ухаан болгон хөгжүүлэх боломж бүрдэж байгаа юм.    Засгийн газрын 2017 оны 05 дугаар сарын сарын 10-ны өдрийн [ ... ]

ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН БАРИЛАА

  Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн “Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг өргөн барилаа.     Улсын Их Хурлаас 1998 онд Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийг, 2006 онд хуулийн шинэчилсэн найруулгыг батлан мөрдүүлж, шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааны эрх зүйн харилцааг зохицуулж иржээ.      Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах т [ ... ]

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРААС ЗОХИОН БАЙГУУЛСАН “НЭГ ХОРОМ” АЯНЫ ТУХАЙ

    Гэмт хэргийн 88 хувь нь уураа тэвчээгүйгээс үүдэлтэйг судалгаагаар тогтоожээ. Иймд ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтэс, Хэрэг бүртгэх алба, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага хамтран сарын хугацаанд “Нэг хором” аяныг өрнүүлснээр үр дүнд хүрчээ. Аяны хугацаанд буюу өнгөрсөн сард хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 768 бүртгэсэн нь өмнөх оны мөн үеэс 168 буюу 18 хувиар буурсан үзүүлэлт аж.     [ ... ]

ГЭР БҮЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ УЛСЫН ИХ ХУРАЛД ӨРГӨН БАРИЛАА

   Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн  Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа. Тус хуулийн төсөл нь нийт 10 бүлэг, 102 зүйлтэй байна.    Гэр бүлийн тухай хууль 1999 онд батлагдсанаас хойш тус хуульд нийт 6 удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Түүнчлэн Төрөөс гэр бүлийн хөгжлийн талаар баримтлах бодлого (2003 онд), Төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлого (2016 онд), Гэр бүлийн хүчирхийл [ ... ]