ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ БАТАЛЛАА

   Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр “Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн.    Хууль зүйн байнгын хороо Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, анхны хэлэлцүүлгийн ш [ ... ]

ГАДААДЫН СУРВАЛЖЛАГЧИЙГ БҮРТГЭХ, МОНГОЛ УЛСЫН ВИЗ, ОРШИН СУУХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЖУРАМ ШИНЭЭР БАТЛАГДЖЭЭ

 Засгийн газрын 2019-02-13-ны өдрийн 64 дүгээр тогтоолын хавсралтаар Гадаадын сурвалжлагчийг бүртгэх, Монгол Улсын виз, оршин суух зөвшөөрөл олгох журмыг шинээр баталжээ. Урьд нь Засгийн газрын 2012-10-20-ны өдрийн 97 дугаар тогтоолоор “Монгол Улсад суугаа гадаад улсын дипломат төлөөлөгчийн буюу консулын газар, НҮБ, түүний төрөлжсөн байгууллагын суурин төлөөлөгчийн газар, гадаад улс, олон улсын хэвлэл мэдээллийн төлөөлөгчийн газарт ажиллах гадаадын иргэнийг бүртгэх журам” батл [ ... ]

“ХУУЛЬ ДЭЭДЛЭХ ЁС” СЭТГҮҮЛД НИЙТЛҮҮЛЭХ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БҮТЭЭЛ ХҮЛЭЭН АВАХ ТУХАЙ

   Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс 16 дахь жилдээ эрхлэн гаргаж буй хууль зүйн эрдэм шинжилгээ, судалгаа, практикийн улирал тутмын “Хууль дээдлэх ёс” сэтгүүлийн 2019 оны 2 дугаар улирлын болон Англи хэл дээрх дугаарт хууль, эрх зүйн асуудлаар судалгаа, шинжилгээний ажлын чиглэлээр эрдэмтэн, судлаач, багш, хуульч та бүхнийг эрдэм шинжилгээний өгүүлэл, нийтлэл бичиж ирүүлэхийг урьж байна.    Тус сэтгүүлд нийтлэгдсэн эрдэм шинжилгээний бүтээлд Хуульчийн үргэлжил [ ... ]

УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНААР НОТАРИАТЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭЦСИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ШИЛЖҮҮЛЛЭЭ

   Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулган 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр нэгдсэн хуралдаан хийсэн байна.    Хуралдаанаар Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, Ажлын хэсэг болон Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол бүрээр санал хураалт явуулсан байна. Тухайлбал, төслийн 1 дүгээр зүйлийн 2 дахь заалтын 7.5 дахь хэсг [ ... ]

МОНГОЛ УЛС ДАХЬ ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨНИЙ БАЙДЛЫН ТАЛААРХ ИЛТГЭЛИЙГ АНХ УДАА УЛСЫН ИХ ХУРЛААР ХЭЛЭЛЦЭНЭ

   УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн хуралдаанаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийн Үндэсний комиссын 18 дахь илтгэлийг хэлэлцэж танилцууллаа.  Хүний эрхийн Үндэсний комисс тухайн жилийн хүний эрх, эрх чөлөөний төлөв байдлыг тодорхойлж, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг жил бүрийн эхний улиралд багтаан УИХ-д өргөн мэдүүлдэг.    Монгол  [ ... ]

ЭМ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГЛЭГДЭХҮҮНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРИЛАА

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Монгол Улсын Их Хурлын даргад өргөн барилаа. Уг төсөлд эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний чанар, аюулгүй байдлыг бүрэн хангах зорилгоор эмнэлгийн тусламж, үйлчилгээнд хэрэглэгдэх эмнэлгийн хэрэглэгдэхүүнийг эрсдэлээр ангилан бүртгэх шинэ зохицуулалтыг оруулж, эм, уламжлалт эм, малын эмийг сонгох, бүртгэх зарчим, шалгуур болон эм үйлдвэрлэгч, импортлогчийн эмий [ ... ]