Олдворыг илрүүлсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор тухайн сум, дүүргийн бүртгэл, мэдээллийн санд заавал бүртгүүлнэ.
Төрийн ордон халдашгүй дархан байна.
Хадгаламж, зээлийн үйл ажиллагаанд хуулийн этгээдэд хувь нийлүүлэхийг хориглоно.
Монгол Улсын харьяат нэгэн зэрэг гадаад улсын харьяат байхыг хүлээн зөвшөөрөхгүй.
Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг бусдад шилжүүлэхтэй холбогдсон аливаа хэлцлийг зөвхөн тухайн эд хөрөнгө байгаа тойргийн нотариатч гэрчилнэ.
Монгол Улсын олон улсын жолоодох эрхийн үнэмлэх Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлчлэхгүй.
Дуудлага худалдааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол гарснаас хойш 30 хоногийн дотор явуулна.
Дуудлага худалдааг битүүмжилсэн, эсхүл барьцаалсан хөрөнгийг хураан авсны дараа явуулна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага улсын хэмжээнд иргэний шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй этгээдийн талаарх мэдээллийг цахим бүртгэлд оруулж, төлбөртэй этгээдийн бүртгэл хөтөлнө.
Гүйцэтгэх баримт бичигт төлбөр төлөгчөөр гүйцэтгүүлэхээр заасан үүргийг төлөөлөгчөөр төлөөлүүлэн гүйцэтгэхийг хориглоно.
Тогтоолыг түүнд заасан хугацаанд, хугацаа заагаагүй тохиолдолд даруй биелүүлнэ.
Шийдвэр гүйцэтгэгчийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гаргах шийдвэр нь тогтоол хэлбэртэй байна.
Шинжилгээ хийлгэх этгээд нь шинжилгээний болон эрүүл мэндийн байгууллагад хүрэлцэн ирэх боломжгүй хүндээр өвчилсөн, гэмтсэн тохиолдолд шинжээч мөрдөгчийн хамт тухайн этгээдийн байгаа газарт нь очиж шинжилгээ хийж болно.
Хүний биед хийх шинжилгээг шинжилгээний болон эрүүл мэндийн байгууллага, албадан саатуулах, баривчлах, цагдан хорих байр болон хорих ангид хийж болно.
Хүний биед хийх шинжилгээг эрүү, иргэний болон захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийнэ.
Дөрөв хүртэлх насны ихэр хүүхэд төрүүлсэн эх нэг удаа тэтгэмж авах эрхтэй.
Төрүүлсэн 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эх сар бүр хүүхэд асарсны тэтгэмж авах эрхтэй.
Жирэмсний таван сартайгаас эхлэн хүүхэд төрүүлэх хүртэлх хугацаанд эх сар бүр тэтгэмж авах эрхтэй.
Эрчим хүч хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэх, зохицуулах чиг үүрэгтэй Эрчим хүч хэмнэлтийн зөвлөлийн бүрэн эрхийг Эрчим хүчний зохицуулах хороо хэрэгжүүлнэ.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрчим хүч хэмнэлтийн талаар хэрэгжүүлсэн ажлын гүйцэтгэлийг Эрчим хүч хэмнэлтийн зөвлөлд хүргүүлэх.