Жирэмсний таван сартайгаас эхлэн хүүхэд төрүүлэх хүртэлх хугацаанд эх сар бүр тэтгэмж авах эрхтэй.
Эрчим хүч хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэх, зохицуулах чиг үүрэгтэй Эрчим хүч хэмнэлтийн зөвлөлийн бүрэн эрхийг Эрчим хүчний зохицуулах хороо хэрэгжүүлнэ.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрчим хүч хэмнэлтийн талаар хэрэгжүүлсэн ажлын гүйцэтгэлийг Эрчим хүч хэмнэлтийн зөвлөлд хүргүүлэх.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрчим хүч хэмнэлтийн талаар орон нутгийн бодлогыг тодорхойлж холбогдох байгууллагатай хамтран хэрэгжүүлнэ.
Эрдэнэсийн сангийн харуул, хамгаалалтын байдалд цагдаагийн төв байгууллага хяналт тавина.
Монголбанк жил бүр эрдэнэсийн сангийн үлдэгдэлд тооллого явуулан дүгнэж, тайланг Улсын Их Хуралд танилцуулна.
Эрдэнэсийн санд байгаа бүх эрдэнэсийн чанар байдлыг нь алдагдуулахгүйгээр тусгайлан төхөөрөмжлөгдсөн зориулалтын байр, саванд хадгална.
Эрдэнэсийн сангийн бүртгэл, хадгалалт, хяналтын журмыг Монголбанкны Ерөнхийлөгч батлана.
Эрдэнэсийн сангийн нэгдсэн бүртгэл нь төрийн нууцад хамаарах бөгөөд Засгийн газар, Монголбанкинд тус бүр нэг хувь хадгалагдана.
Эрдэнэсийн сангийн орлого нь гадаад, дотоодын банк, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс улсад худалдсан, бэлэглэсэн, хандивласан, түүнчлэн хууль тогтоомжийн дагуу хураасан, дайчлан авсан болон хадгалуулсан, тушаасан эрдэнэсээс бүрдэнэ.
Эцэг, эх буюу хууль ёсны хамгаалагч, харгалзан дэмжигчгүй хүүхдийг Монгол Улсын хилээр авч гарах тохиолдолд хууль сахиулах байгууллага хяналт тавьж, хүүхэд хамгаалах байгууллагад мэдэгдэнэ.
Монгол Улсын 16-18 насны иргэн эцэг, эх, асран хамгаалагчийн хамт цагаачлах тохиолдолд түүний зөвшөөрлийг нь бичгээр авна.
Иргэд гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлахтай холбогдсон гомдлоо шүүхэд гаргана.
Гадаадад цагаачилсан Монгол Улсын иргэн хэдийд ч эх орондоо буцаж ирэх эрхтэй.
Монгол Улсын иргэн хувийн хэргээр гадаадад зорчих, цагаачлах эрхтэй.
Монгол Улсын иргэн монгол хэлний хэм хэмжээг дагаж мөрдөх үүрэгтэй.
Монгол Улсын иргэн монгол хэл, бичиг үсгээ сурч судлах, өвлөх, өвлүүлэх, монгол хэлээ эзэмших, хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэх талаар санаачилга гаргах эрхтэй.
Өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдад үндэсний бичгийг зургаадугаар ангиас эхлэн төгстөл тусгайлсан хөтөлбөрөөр заана.
Төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, хуулийн этгээд албан хэргээ кирилл бичгээр хөтлөн явуулна.
Монгол Улсад суугаа гадаад улсын дипломат төлөөлөгчийн газар болон олон улсын байгууллага Монгол Улсын иргэн, хуулийн этгээдэд гадаад хэлээр хандах бол монгол орчуулгыг хавсаргана.