UMEDIA - Монгол Өмгөөлөгч контент

5 жилийн өмнө

Хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцаагаар хангагдах шаардлагын хэмжээ нь хураамж, зардал, хохирол, анз, хүүгийн нийлбэрээс хэтрэхээргүй байна.

5 жилийн өмнө

Зээлийн болон бусад үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээ байгуулж болно.

5 жилийн өмнө

Барьцаа нь хуульд заасан үндэслэлээр, эсхүл барьцаалагч, барьцаалуулагчийн хооронд байгуулсан гэрээний дагуу үүснэ.

5 жилийн өмнө

Улсын бүртгэлийн байгууллагын үйл ажиллагааг улсын төсвөөс санхүүжүүлэх бөгөөд энэхүү төсөв нь уг байгууллага чиг үүргээ бүрэн хэрэгжүүлэх шаардлагыг хангасан байна.

5 жилийн өмнө

Иргэн, хуулийн этгээд өөрт хамаарах улсын бүртгэлийн мэдээлэлтэй цаасан болон цахим хэлбэрээр танилцах эрхтэй.

5 жилийн өмнө

Улсын бүртгэлийн байгууллагын архивын хувийн хэрэг, эх баримтаас нотлох баримтад шинжилгээ хийх эрх бүхий этгээд зөвхөн архивт ирж үзлэг, шинжилгээ хийнэ.

5 жилийн өмнө

Хууль хяналтын байгууллага улсын бүртгэлтэй холбоотой асуудлаар гаргасан шийдвэрээ улсын бүртгэлийн байгууллагад ажлын 3 өдрийн дотор ирүүлнэ.

5 жилийн өмнө

Бүх шатны төрийн байгууллага улсын бүртгэлийн үйл ажиллагаанд туслалцаа үзүүлэх, шаардлагатай мэдээллээр хангах, хуульд заасны дагуу хамтран ажиллах үүрэгтэй.

5 жилийн өмнө

Улсын бүртгэлийн байгууллага улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас өгсөн лавлагаа, мэдээлэлд байгууллагын тэмдэг дарж, архивын эх нотлох баримт бичгийн хуулбарт “хуулбар үнэн” гэсэн тэмдэг дарж баталгаажуулсан байна.

5 жилийн өмнө

улсын бүртгэлийн байгууллага лавлагаа, мэдээлэл авах тухай хүсэлт, мэдүүлгийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор шийдвэрлэж хариу өгнө.

5 жилийн өмнө

Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн мэдээллийг нээлттэй, хаалттай, хязгаартайгаар буюу энэ хуулиар тогтоосон шаардлага хангасан этгээдэд өгнө.

5 жилийн өмнө

Улсын бүртгэлийн байгууллага улсын бүртгэлийн цахим мэдээллийн санг нөөцлөн технологийн дагуу хадгална.

5 жилийн өмнө

Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн мэдээллийг ажлын шаардлагаар ашиглаж байгаа этгээд тухайн мэдээлэлтэй холбоотой хуулиар тогтоосон нууцыг хадгалах үүрэгтэй.

5 жилийн өмнө

Улсын бүртгэл улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн суурь мэдээлэл болох бөгөөд архивын эх нотлох баримт бичиг нь эх сурвалж болно.

5 жилийн өмнө

Сум, хорооны нийгмийн ажилтан тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох өргөдлийг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор хянан шийдвэрлүүлнэ.

5 жилийн өмнө

Тэтгэвэр, тэтгэмж тогтоолгон авахыг хүссэн иргэн холбогдох баримт бичгийг бүрдүүлж, өргөдлийн хамт сум, хорооны нийгмийн ажилтанд өгнө.

5 жилийн өмнө

Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэний тэтгэмжийг өрхийн гишүүн-иргэнд сар бүр олгоно.

5 жилийн өмнө

Аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодох бүртгэл хөтлөлтөд гарсан алдааг алдаа гарсан шалтгаан, залруулах аргыг тодорхой тусгасан баримт, тайланг үндэслэн залруулах бөгөөд зөвшөөрсөн болон залруулга хийсэн албан тушаалтан гарын үсэг зурж баталгаажуулна.

5 жилийн өмнө

Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, гадаадын аж ахуйн нэгж, байгууллагын төлөөний газар нягтлан бодох бүртгэл хөтөлж, санхүүгийн тайлан гаргана.

5 жилийн өмнө

Аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэлийн баримт болон санхүүгийн тайланг Архивын тухай хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол 10-аас доошгүй жил хадгална.