Шинээр байгуулагдсан аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн эхний тайлангийн жил нь улсын бүртгэлд бүртгүүлсэн өдрөөс эхэлж, тухайн оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болно.
Аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайлангийн жил тухайн оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж, 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болно.
“анхан шатны баримт” гэж ажил, гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоог хэлнэ.
Бараа, ажил, үйлчилгээг үйлдвэрлэлийн дотоод эргэлтэд ашигласнаас бусад хэлбэрээр бусдад үнэ төлбөргүй шилжүүлсэн буюу хувийнхаа хэрэгцээнд ашигласан бол нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхгүй.
Боловсролын болон мэргэжлийн сургалт явуулах тусгай зөвшөөрөлтэй хувь хүн, хуулийн этгээдийн эрхлэн гүйцэтгэж байгаа дүрэмд нь заасан боловсрол, мэргэжил олгох үйлчилгээг албан татвараас чөлөөлнө.
Орон сууцны зориулалтаар ашиглаж байгаа байр буюу түүний хэсгийг борлуулсны орлогыг албан татвараас чөлөөлнө.
Гаалийн байгууллагаас баталсан, зорчигчдод татваргүй нэвтрүүлэхийг зөвшөөрсөн хэмжээ бүхий биедээ авч яваа хувийн хэрэглээний барааг албан татвараас чөлөөлнө.
Импортоор оруулсан, эсхүл үйлдвэрлэн борлуулсан автобензин, дизелийн түлшний албан татвар тооцох үнэлгээнд 0-10 хувиар ногдуулна.
Монгол Улсаас экспортод гаргасан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээнд ногдуулах албан татварын хувь тэг /"0"/-тэй тэнцүү байна.
Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ, гадаад улсаас Монгол Улсад импортоор оруулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын үнэлгээнд 10 хувиар ногдуулна.
Хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ нь орлогын 20 буюу түүнээс дээш хувьд хүрсэн бол албан татвар суутган төлөгчөөр сайн дураар бүртгүүлж болно.
Хөдөлмөрийн гэрээгээр байнга болон түр хугацаагаар ажиллаж байгаа иргэнд олгосон цалин, хөдөлмөрийн хөлс, нэмэгдэл, тэтгэвэр, тэтгэмж, шагнал, урамшуулалд албан татвар ногдуулахгүй.
Үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ нь 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрч, албан татвар ногдуулан суутган авч, төсөвт төвлөрүүлэх үүрэг бүхий дараах этгээд албан татвар суутган төлөгч байна.
"Нэмэгдсэн өртгийн албан татвар суутгах үүрэг үүсэх өдөр" гэж хуульд заасан үйл ажиллагаа эрхэлж, орлого олж байгаа хувь хүн, хуулийн этгээдийн уг үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрсэн өдрийг хэлнэ.
Жагсаал, цуглаан зохион байгуулагч болон оролцогчид нь хэв журам, хууль ёсыг сахих талаар цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэх үүрэгтэй.
Энхийг дэмжих ажиллагаанд оролцож байгаа бие бүрэлдэхүүний цалин хангамж, эдийн засгийн бусад баталгааг төр хариуцна.
Бие бүрэлдэхүүн энхийг дэмжих ажиллагаанд оролцохдоо эрх зүйн зөрчил, гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд Монгол Улсын хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэнэ.
Эм хангамжийн байгууллага нь эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэл, хадгалалт, худалдааг эм зүйн технологийн шаардлага хангасан нөхцөлд явуулна.
Малын эм, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх, импортлох тусгай зөвшөөрлийг хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага олгоно.
Импорт орлох эм, эмнэлгийн хэрэгслийн үндэсний үйлдвэрлэлийг төрөөс дэмжих бодлого баримтална.