Монгол Улсад аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байгаа гадаадын хуулийн этгээд, төрийн бус байгууллага Монгол Улсын төрийн байгууллага, иргэнтэй монгол хэлээр харилцаж, санхүү, татвар, хөдөлмөр, ажлын байрны аюулгүй байдал, эрүүл ахуйн холбогдолтой баримт бичиг, мэдээллийг монгол хэлээр үйлдэнэ.
Газар өмчлөгч иргэн өмчилж авсан газраа кадастрын болон эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд, өмчийн газраа бусад иргэдийн өмчлөлд шилжүүлэх, бусдад эзэмшүүлэх, ашиглуулахтай холбогдсон болон барьцааны гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгүүлэх үүрэгтэй.
Газар өмчлөгч иргэн өмчийнхөө газрыг зохих журмын дагуу иргэнд худалдах, арилжих, өвлүүлэх, бэлэглэх зэргээр захиран зарцуулах эрхтэй
Газар өмчлөгч иргэн бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар олгогдсон хэмжээ, хязгаарын дотор өмчийнхөө газрыг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй.
Иргэнд өмчлүүлсэн газрыг улсын бүртгэлд бүртгэснээр тухайн иргэний газар өмчлөх эрх үүснэ.
Иргэний хувийн өмчийн газрын заагийг газар дээр нь тогтоох, тэмдэглэх, заагийн өөрчлөлтийг бүртгэж газрын мэдээллийн санд оруулах, хянах үйл ажиллагааг сумын газрын даамал, дүүргийн газрын алба тус тус хариуцан гүйцэтгэнэ.
Иргэнд өмчлүүлэх газарт кадастр хийх, зохих шийдвэрийг үндэслэн газрыг өмчлөгчид нь хүлээлгэж өгөх, заагийг тогтоох, тэмдэглэх, бүртгэж газрын мэдээллийн санд оруулах ажиллагааг сумын газрын даамал, дүүргийн газрын алба тус тус хариуцан гүйцэтгэнэ.
Иргэнд өмчлүүлэх газарт кадастр хийсэн байна.
Иргэнд өмчлүүлэх газарт кадастр хийсэн байна.
Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт нь газар өмчилж авсан иргэнд эрх бүхий байгууллагаас олгосон эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний салшгүй хэсэг байна.
Иргэнд гэр бүлийн хэрэгцээний, аж ахуйн зориулалтаар өмчлүүлэх газрын үнийг газрын суурь үнэ, газрын үнэлгээний аргачлалыг үндэслэн сум, дүүргийн Засаг дарга тогтооно.
Иргэнд газар өмчлүүлэхдээ тухайн газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа хийнэ.
Хамтран өмчлөх дундын өмчлөлд байгаа үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийг барьцаалуулахад барьцааны зүйлийн өмчлөгч тус бүрийн зөвшөөрлийг бичгээр авна.
Хуульд заасан журмын дагуу хувьчлах шаардлагатай, эсхүл хувьчилж үл болох эд хөрөнгийн жагсаалтад орсон үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалуулахыг хориглоно.
Иргэний гүйлгээнээс хасагдсан, хуульд заасны дагуу тухайн хөрөнгөөс төлбөр гаргуулж үл болох үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалуулахыг хориглоно.
Хуулийн этгээдийн өмчлөлд байгаа эд хөрөнгийг барьцаалуулах шийдвэрийг хууль буюу дүрэмд заасан эрх бүхий этгээд гаргана.
Үүрэг гүйцэтгэгч /түрээслэгч, хөлслөгч/ нь үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэх, хөлслөх эрхийг гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч /түрээслүүлэгч, хөлслүүлэгч/-ийн бичгээр өгсөн зөвшөөрөлтэйгээр барьцаалуулж болно.
Барьцааны гэрээг байгуулахдаа бусад этгээдийн зөвшөөрлийг урьдчилан авахаар хуульд заасан бол зөвшөөрлийг хуульд заасан хэлбэрээр авсан байна.
Барьцаалуулагч өөрийн өмчлөлд байгаа үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийг барьцаалуулах эрхтэй.
Барьцааны зүйлийг арчлан хамгаалахад гарсан зардал, уг эд хөрөнгөтэй холбоотойгоор төлсөн татвар, хураамж, төлбөр зэрэг барьцааны гэрээнд заасан буюу барьцаалагчийн зайлшгүй гаргасан зардлыг барьцааны зүйлээс гаргуулж болно.