UMEDIA - Монгол Өмгөөлөгч контент

5 жилийн өмнө

Эмийн үндэсний бодлого нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах нэгдмэл бодлогын салшгүй хэсэг мөн.

5 жилийн өмнө

Шинжээч дүгнэлтээ хоёр хувь үйлдэж нэгийг нь шинжээчийг томилсон этгээдэд хүргүүлж, үлдэх хувийг шүүхийн шинжилгээний байгууллагын архивт хадгалуулна.

5 жилийн өмнө

Шинжээч өөрийн гаргасан дүгнэлтийн үнэн зөвийг хариуцна.

5 жилийн өмнө

Шинжээч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн төрөл садан бол шинжилгээ хийж дүгнэлт гаргахаас татгалзана.

5 жилийн өмнө

Шинжээч нь шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн зөвшөөрснөөр сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч, гэрчээс мэдүүлэг авахад байлцах эрхтэй.

5 жилийн өмнө

Шинжээч нь шинжилгээ хийж дүгнэлт гаргахад шаардлагатай нэмэлт материал гаргаж ирүүлэхийг шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдээс хүсэх эрхтэй

5 жилийн өмнө

Шинжээч нь шинжилгээнд ирүүлсэн шинжилгээний объектын бүрэн бүтэн байдлыг хариуцах үүрэгтэй.

5 жилийн өмнө

Шинжээч нь шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд болон бусад этгээдээс хараат бус байж, гагцхүү хуульд захирагдах үүрэгтэй.

5 жилийн өмнө

Шинжээч нь хүлээн авсан шинжилгээний объектыг гэрэл зураг болон бусад арга хэрэгслээр бэхжүүлэн авсны дараа батлагдсан аргачлалын дагуу шинжилгээ хийнэ.

5 жилийн өмнө

Монгол Улсын харьяат эрдэмтэн, түүнчлэн эрдэм шинжилгээний байгууллага, эрдэмтэн нь гадаад улс болон олон улсын шинжлэх ухааны нийгэмлэг, холбоо, сүлжээнд гишүүнээр элсэх эрхтэй.

5 жилийн өмнө

Эрдэм шинжилгээний ажилтны ёс зүйн дүрмийг эрдэм шинжилгээний байгууллагуудын саналыг харгалзан шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

5 жилийн өмнө

Шинжлэх ухааны академийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг Монгол Улсын шинжлэх ухааны академийн эрх зүйн байдлын тухай хуулиар зохицуулна.

5 жилийн өмнө

Академийн Тэргүүлэгчид ажлын албатай байх бөгөөд түүний бүтэц, орон тооны хязгаарыг Засгийн газар тогтооно.

5 жилийн өмнө

Академийн ерөнхийлөгчийг Монгол Улсын Ерөнхий сайд батламжилна. Хэрэв батламжлаагүй бол дахин сонгууль явуулна.

5 жилийн өмнө

Академи шинжлэх ухааны тодорхой салбараар төрөлжсөн академийг өөрийн бүтцэд байгуулж болно.

5 жилийн өмнө

Академи харьяандаа өөрийн чиг үүрэг, зорилгоо хэрэгжүүлэхэд шаардлагатай эрдэм шинжилгээний хүрээлэн, төв, лаборатори, бусад нэгж ажиллуулж болно.

5 жилийн өмнө

Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд өмчлүүлсэн газраас авах үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг аймгийн төвд 97 хувиар хөнгөлнө.

5 жилийн өмнө

Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд өмчлүүлсэн газраас авах үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг нийслэлд 95 хувиар хөнгөлнө.

5 жилийн өмнө

Газраас бусад үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулах үнэлгээг уул хөрөнгийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээр, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдээгүй бол хөрөнгийн даатгалд даатгуулсан үнийн дүнгээр, хөрөнгийн даатгалд даатгуулаагүй бол данс бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээр тус тус тодорхойлно.

5 жилийн өмнө

Монгол Улсын нутаг дэвсгэрт үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа Монгол Улсад оршин суугч бус этгээд үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгч байна.