Газар тариалангийнхаас бусад аж ахуйн зориулалтаар иргэнд өмчлүүлсэн газраас авах үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг нийслэлд 30 хувиар хөнгөлнө.
Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд өмчлүүлсэн газраас авах үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг нийслэлд 95 хувиар хөнгөлнө.
Даатгуулагчийн өргөдөл, хуульд заасан бусад баримт бичгийг үндэслэн даатгуулагчид тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгох тухай шийдвэрийг нийгмийн даатгалын байгууллага гаргана.
Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө.
Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасан болзол журмын дагуу шимтгэл төлж нийгмийн даатгалд даатгуулсан иргэн хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж авах эрхтэй.
Нөхөрлөл хуульд заасан төрөл, хэлбэрээр энэ хуульд болон Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан журмын дагуу өөрчлөгдөн зохион байгуулагдаж болно.
Нөхөрлөл оршин байгаа газраа өөрчлөхөөр бол энэ тухайгаа харьяаллынхаа бүртгэх байгууллагад 14 хоногийн дотор бичгээр мэдэгдэнэ.
Нөхөрлөлийн оршин байгаа газрыг тэдгээрийн ерөнхий захиргаа байршин байгаа газраар тодорхойлно.
Нөхөрлөлийг бүртгэгдсэн өдрөөс эхлэн байгуулагдсанд тооцно.
Нөхөрлөл үйл ажиллагаагаа зохицуулах, ашиг сонирхлоо төрийн болон бусад байгууллагад төлөөлөх зорилгоор нутаг дэвсгэрийн болон бусад чиглэлээр Иргэний хуульд зааснаар нэгдэж болно.
Нөхөрлөл үйл ажиллагаагаа зохицуулах, ашиг сонирхлоо төрийн болон бусад байгууллагад төлөөлөх зорилгоор нутаг дэвсгэрийн болон бусад чиглэлээр Иргэний хуульд зааснаар нэгдэж болно.
Нотариатч нь үйлчлүүлэгч, түүний эрх залгамжлагч болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр баримт бичиг гэрчлэхдээ тэдгээрт холбогдох бусад үндсэн материалыг шалгаж болно.
Иргэн, хуулийн этгээдээс баримт бичиг, түүний хуулбар, шаардлагатай мэдээллийг нэмж гаргуулах буюу тэдгээрийг шинжлүүлэх шаардлага гарсан тохиолдолд нотариатын үйлдэл хийхийг тодорхой хугацаагаар хойшлуулж болно.
Нотариатын үйлдэл хийхэд дарамт шахалт үзүүлэх, хөндлөнгөөс оролцох, саад учруулах, нотариатын үйлдэл хийхийг хууль бусаар шаардахыг хориглоно.
Нотариатч төр, байгууллага, хувь хүний нууцад хамаарах асуудлаар нотариатын үйлдэл хийж байгаа бол тэдгээрийн нууцыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хамгаална.
Нотариатч үйлчлүүлэгчийн хүсэлтээр нотариатын үйлчилгээг цуцлах тохиолдолд үйлчилгээний хөлс болон тээврийн зардлыг буцаан олгохгүй.
Нотариатч энэ хуульд зааснаас бусад үйлчилгээний хөлс, зардал болон шагнал, урамшуулал авахыг хориглоно.
Хилийн чанадад ажиллаж байгаа Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар нь нотариатын үйлдэл, баримт бичгийг монгол хэлээр үйлдэх бөгөөд үйлчлүүлэгчийн хүсэлтээр холбогдох баримт бичгийг орчуулан өгч болно.
Нотариатын үйлдэл хийх, баримт бичиг, нотариатын үйлдэл хийсэн тухай тэмдэглэл үйлдэх албан ёсны хэл нь монгол хэл байна.
Үл хөдлөх эд хөрөнгийг бусдад шилжүүлэхтэй холбогдсон аливаа хэлцэл болон өвлөх эрхтэй холбогдсон баримт бичгийг зөвхөн тухайн эд хөрөнгө байгаа тойргийн нотариатч гэрчилнэ.