Эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтан 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх үүрэгтэй.
Иргэн, хуулийн этгээд замын эвдрэл, гэмтлийг засах, бохирдол, цас мөс цэвэрлэхийг холбогдох байгууллага, албан тушаалтнаас шаардах эрхтэй.
Иргэн, хуулийн этгээд холбогдох эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас замын хөдөлгөөнд хязгаарлалт буюу хориглолт тогтоосон шалтгаан, нөхцөл, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн аливаа техник хэрэгсэл, ажил, үйлчилгээний талаар мэдээлэл авах эрхтэй.
Монгол Улсад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг замын зорчих хэсгийн баруун гар талаар явуулна.
Иргэн, аж ахуйн нэгж нь сайн дурын үндсэн дээр эрчим хүчний хэрэглээнд аудит хийлгэх эрхтэй.
Иргэн, аж ахуйн нэгж нь эрчим хүч хэмнэлтийн чиглэлээр мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагаас зөвлөгөө авах эрхтэй.
Эрчим хүч хэмнэлтийн зөвлөл нь Эрчим хүч хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэх, зохицуулах чиг үүрэгтэй, Эрчим хүч хэмнэлтийн зөвлөлийн бүрэн эрхийг Эрчим хүчний зохицуулах хороо хэрэгжүүлнэ.
Шүүхийн ерөнхий зөвлөл нь эвлэрүүлэн зуучлагчид гаргах өргөдөл, эвлэрлийн гэрээний болон мэдэгдэх хуудасны загварыг батална.
Шүүхийн ерөнхий зөвлөл нь эвлэрүүлэн зуучлагчийг сонгон шалгаруулах, гэрчилгээ олгох, бэлтгэх, давтан сургах ажлыг зохион байгуулах чиг үүрэг бүхий орон тооны бус Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийг байгуулна.
Эвлэрүүлэн зуучлагч нь ял шийтгэлгүй байх шаардлагыг хангасан байна.
Эвлэрүүлэн зуучлагч нь эрх бүхий байгууллагын эвлэрүүлэн зуучлагчийн нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн байна.
Эвлэрүүлэн зуучлагч нь эвлэрүүлэн зуучлагчийн сургалтад хамрагдан эрхийн гэрчилгээ авсан байх шаардлагыг хангасан байна.
Эвлэрүүлэн зуучлагч нь эрх зүйн бүрэн чадамжтай байх шаардлагыг хангасан байна.
Эвлэрүүлэн зуучлагч нь эрх зүйн бүрэн чадамжтай байх шаардлагыг хангасан байна.
Шүүгч нь бусдын саналд хүндэтгэлтэй хандаж, шүүмжлэлийг бодитойгоор хүлээн авч, өөрийн байр суурийг ойлгомжтой тайлбарлах зэрэг асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай зан чанартай байх шаардлагыг хангасан байна.
Шүүгч нь шүүгчээр ажиллах тухайн дагнасан шүүхийн салбар эрх зүйн мэдлэг, туршлагатай байх шаардлагыг хангасан байна.
Шүүгч нь мэдээллийн технологийн хэрэглээний программыг ашиглах чадвартай байх шаардлагыг хангасан байна.
Шүүгч нь монгол хэлний ярианы болон бичгийн соёл, чадвартай байх шаардлагыг хангасан байна.
Шүүгч нь мэргэжлийн ёс зүйгээ ухамсарласан, шударга ёсыг эрхэмлэдэг, хүний эрхийг дээдлэх, бусдын нөлөөнд автахгүй, бие даасан шийдвэр гаргах чадвартай байх шаардлагыг хангасан байна.
Шүүгч нь хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан байх шаардлагыг хангасан байна.