Нотариатч багшлах, эрдэм шинжилгээний ажил эрхлэхээс өөр ажил, албан тушаал хавсран гүйцэтгэхийг хориглоно.
Нотариатч тогтоосон тойрогтоо үйл ажиллагаа эрхлэн явуулах ажлын байртай байх бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол нотариатч нотариатын үйлдлийг зөвхөн ажлын байрандаа хийнэ.
Нотариатч нь үйлчлүүлэгчийн эрх ашгийг хамгаалах үүднээс улсын бүртгэлийн байгууллагатай эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн цахим сангаас мэдээлэл авах гэрээ байгуулан хамтран ажиллаж болно.
Тэтгэлэг төлөгч шүүхийн шийдвэрээр тогтоосон сар бүр төлбөл зохих хүүхдийн тэтгэмжийг гурван сараас дээш хугацаанд төлөөгүй нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Хүүхдийн сурч боловсрох, хөгжих, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хязгаарласан бол хүнийг 50 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Хог хаягдлыг зориулалтын цэгээс бусад газарт хаясан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, хүн, хуулийн этгээдэд торгох арга хэмжээ авна.
Олон нийтийн газар ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан хүн, хуулийн этгээдийг торгоно.
Нийтийн зориулалттай орон сууцанд шөнийн цагаар бусад оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан бол хүнийг 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Гэр бүлийн хүчирхийллийн талаар хуулиар хүлээсэн мэдээлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Орон нутгийн цагаар 22 цагаас 6 цаг хүртэл 18 хувь хүртэл этилийн спирт агуулсан дарс, пиво, шимийн архины зар сурталчилгаа нэвтрүүлж болно.
Улс орны болон дэлхий дахины амьдралын цаг үеийн шинжтэй үйл явдлын талаарх тогтмол мэдээллийн дундуур зар сурталчилгаа нэвтрүүлэхийг хориглоно.
Уран сайхны болон баримтат кино, радио жүжгийн дундуур зар сурталчилгаа нэвтрүүлэхдээ зохиогч, эсхүл зохиогчийн эрх эзэмшигчийн зөвшөөрлийг авсан байна.
Нийтийн эзэмшлийн барилга байгууламж, зам, гудамж, талбайд самбар, гэрэл дохио, гэрэлтүүлэг болон хөдөлгөөнгүй бусад хэрэгслийн тусламжтайгаар зар сурталчилгаа байрлуулахад тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газраас зөвшөөрөл авна.
Хуульд өөрөөр заагаагүй бол тээврийн хэрэгслийн өмчлөгч буюу эсхүл түүний нэрийн өмнөөс эрх бүхий этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр авто тээврийн хэрэгсэл ашиглан зар сурталчилгааг түгээж болно.
Зар сурталчилгаанд өөрийн барааг бусдынхаа сурталчилсан, бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд харш сурталчилгаа, хангалттай тодорхой мэдээллийг орхигдуулан, эсхүл мэдлэг, туршлага дутмаг буюу итгэмтгий байдлыг нь ашиглан хэрэглэгчийг төөрөгдөлд оруулахыг хориглоно.
Хууль бус зар сурталчилгаанд зүй бус, бодит байдалд үл нийцсэн, ёс суртахуунд үл нийцсэн, далд зар сурталчилгаа зэргийг хамааруулан ойлгоно.
Хуулиар зөвшөөрсөн тусгай зориулалттай тээврийн хэрэгслээс бусад тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрлэн дохио хэрэглэж замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно.
Монгол Улсын жолоодох эрхийн үнэмлэхийг 10 жил, Монгол Улсын олон улсын жолоодох эрхийн үнэмлэхийг гурван жилийн хугацаагаар олгоно.
Монгол Улсын олон улсын жолоодох эрхийн үнэмлэх Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлчлэхгүй.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ явганаар болон тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохгүй байх үүрэгтэй.