ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛАХАД АНХААРАХ ЗАРИМ ЗҮЙЛСИЙН ТАЛААР

Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтад зааснаар “хөдөлмөрийн гэрээ” гэж нэг талаас ажилтан нь ажил олгогчоос хуульд нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, хууль тогтоомж болон хамтын гэрээ, хэлэлцээрт заасан хөдөлмөрийн нөхцөлөөр хангах тухай харилцан үүрэг хүлээсэн тохиролцоог ойлгоно. Ажил олгогч буюу түүний эрх олгосон ал [ ... ]

ЗЭЭЛИЙН ГЭРЭЭ, АНХААРВАЛ ЗОХИХ ЗАРИМ АСУУДАЛ

Гэрээ нь талуудын чин хүсэл зориг, тэгш эрх, харилцан тэнцвэрт байдлын үндсэн дээр байгуулагддаг тэдгээрийн хоорондын харилцан хамаарал бүхий үйлдлийн дарааллыг тусгайлан зохицуулах зориулалттай баримт бичиг юм. Иймд талууд гэрээ байгуулахдаа тэгш эрхтэйгээр хүсэл зоригоо илэрхийлж, хуульд нийцүүлэн өөрсдөө журмаа чөлөөтэй тохиролцох боломжтой байдаг. Зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 24-р бүлэг буюу 281-286 дугаар зүйлд тусгагдсан байдаг. 1.      Зээлийн гэрээний ү [ ... ]

МӨНГӨ УГААХ БОЛОН ТЕРРОРИЗМЫГ САНХҮҮЖҮҮЛЭХТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА

Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, баталсан ба 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. Энэхүү хуулиар терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх аливаа зохицуулалт нь "үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг са [ ... ]

ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ ЗАРДЛЫГ ТООЦОХ, НӨХӨН ТӨЛҮҮЛЭХ ТУХАЙ

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг хэрэг бүртгэл, мөрдөн байцаалт явуулж байгаа байгууллага болон прокурор, шүүх шинжилгээний байгууллагын тухайн жилийн төсөвт тусган санхүүжүүлж, гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд насанд хүрээгүй, төлбөрий [ ... ]

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫ ИРЦИЙГ БҮРДҮҮЛЭХТЭЙ ХОЛБОГДУУЛАН ХОЛБОГДОХ ХУУЛИУДАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЖЭЭ.

              УИХ-аас 2018-06-29-ний өдөр Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг тус тус баталсан байна.             Дээрх нэмэлт, өөрчлөлт оруулсан хуулиудын зарим заалтуудыг онцолбол, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай [ ... ]

ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ОЮУТАН, СУРАЛЦАГЧИД ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ЗЭЭЛ ОЛГОХ, ЭРГЭН ТӨЛҮҮЛЭХ ЖУРМЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ

 Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн дээд боловсролын сургалтын байгууллагын оюутан, суралцагчид “Оюутны хөгжлийн зээл” олгох, эргэн төлүүлэхэд энэхүү журмыг мөрдөнө.            Оюутны хөгжлийн зээлийн зорилго нь оюутан, суралцагчид сургалтын төлбөрийн дарамтгүй суралцах боломжийг бүрдүүлэх, сургуулийн сургалтын үйл ажиллагааны чанар, өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд оршино. Энэхүү журам нь сургуульд анх удаа бакалавр, магистр [ ... ]