UMEDIA - Монгол Өмгөөлөгч контент

4 жилийн өмнө

Монгол Улсын нутаг дэвсгэрт үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа төрийн бус байгууллага, сан, шашны байгууллага үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгч байна.

4 жилийн өмнө

Чөлөөт бүсэд баригдаж бүртгэгдсэн барилга байгууламжийг үл хөдлөх эд хөрөнгийг албан татвараас чөлөөлнө.

4 жилийн өмнө

Нийтийн эзэмшлийн барилга байгууламжийг үл хөдлөх эд хөрөнгийг албан татвараас чөлөөлнө.

4 жилийн өмнө

Усны сан бүхий газрын эргээс 200 метрээс доошгүй зайд энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрээс 100 метрээс доошгүй зайд эрүүл ахуйн бүс тогтооно.

4 жилийн өмнө

Гадаадын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрөлгүйгээр усны сан бүхий газарт ус, усан орчинтой холбоотой шинжилгээ судалгаа явуулахыг хориглоно.

4 жилийн өмнө

Монгол Улсын нутаг дэвсгэр дэх усны нөөц нь стратегийн үнэт баялаг мөн.

4 жилийн өмнө

Иргэний үнэмлэхийг 25, 45 настай иргэнд сольж олгоход 3 300 төгрөг тэмдэгтийн хураамж хураана.

4 жилийн өмнө

Монгол Улсын иргэний үнэмлэх олгоход 3 300 төгрөг тэмдэгтийн хураамж хураана.

4 жилийн өмнө

Гэрээ, хэлцэлд өөрөөр заагаагүй бол тэмдэгтийн хураамжийг хэлэлцэн тохирогч талууд тэнцүү хувааж төлнө.

4 жилийн өмнө

Нотариат гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран болон дундаа хэсгээр өмчлөх эрхийг гэрчлэхэд 550 төгрөг тэмдэгтийн хураамж хураана.

4 жилийн өмнө

Нотариат өв залгамжлах эрх, гэрээслэл гэрчлэхэд 1 100 төгрөг тэмдэгтийн хураамж хураана.

4 жилийн өмнө

Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор нэг удаа төлнө.

4 жилийн өмнө

Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч хуулийн этгээд нь үл хөдлөх эд хөрөнгийн жилийн албан татварыг улирал бүрийн сүүлийн сарын 15-ны дотор тэнцүү хэмжээгээр тооцож төлнө.

4 жилийн өмнө

Татвар төлөгч нь үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг жил бүрийн 1 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар байгаа үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээгээр тооцно.

4 жилийн өмнө

Иргэн, хуулийн этгээд өөрт хамаарах улсын бүртгэлийн мэдээлэлтэй цаасан болон цахим хэлбэрээр танилцах эрхтэй.

4 жилийн өмнө

Арбитрын шийдвэрийг хүчингүй болгох, баталгаажуулах, гүйцэтгүүлэх тухай хүсэлт шийдвэрлэхэд нэхэмжлэлийн үнийн дүнгийн 0.1 хувь тэмдэгтийн хураамж хураана.

4 жилийн өмнө

Эвлэрүүлэн зуучлалын журмаар маргаанаа зохицуулахаар шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргахад 30 000 төгрөгийн тэмдэгтийн хураамж хураана.

5 жилийн өмнө

Олон улсын гэрээг ойлгох, тайлбарлах болон бусад шалтгааны улмаас зөвхөн хоёр талын хэлээр олон улсын гэрээг үйлдэх нь учир дутагдалтай гэж үзвэл гэрээг Нэгдсэн Үндэстний Байгууллагын албан ёсны аль нэг хэлээр, эсхүл олон улсын гэрээний нөгөө талтай тохиролцсон өөр хэлээр үйлдэж болно.

5 жилийн өмнө

Олон улсын гэрээг Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлал, тухайн гэрээний үндэслэл, олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, зарчимд нийцүүлэн байгуулна.

5 жилийн өмнө

Хүнд гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн ялтны эдлээгүй үлдсэн хорих ялаас гурван жилийг, онц хүнд гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн ялтны эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг өршөөн хасна.