ТАНАЙ ГЭР БҮЛ ХҮҮХЭД ҮРЧЛЭН АВАХЫГ ХҮСЧ БАЙВАЛ...

     Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 7 дугаар бүлэгт Хүүхэд үрчлэх талаарх эрх зүйн харилцааг зохицуулсан байдаг.  Харин Гадаадын иргэн Монгол улсын харьяат хүүхэд үрчлэн авахтай холбоотой харилцааг Гэр бүлийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-58.10 дахь заалтууд, Хүүхдийг хамгаалах ба улс хооронд үрчлэх асуудлаар хамтран ажиллах тухай олон улсын конвенц,  Хууль зүй дотоод хэргийн сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2001 оны 100/32 дугаар тушаалаар ба [ ... ]

ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ХУУЛИАС

     Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар Ажлын цагийн тухай ойлголт, 7 хоног бүрийн амралтын тухайд хэрхэн зохицуулж өгсөн талаарх зөвлөгөөг хүргэж байна.       Хөдөлмөрийн тухай хуульд ажилтны ердийн ажлын өдрийн үргэлжлэл 8 хүртэл цаг, долоо хоногийн ажлын цаг 40 хүртэл цаг байхаар хуульчилсан бөгөөд уг хязгаарыг баримтлан байгууллага хөдөлмөрийн дотоод журмаараа ажлын өдрийн үргэлжлэх цагийг тогтооно. Ажил олгогчийн санаачилгаар буюу хөдөлмөрийн дотоод жур [ ... ]

УИХ-ЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАЛААР

     Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 9 дүгээр сарын  30-ны өдрийн  Дугаар 12 дүгнэлтээр “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт “Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвших бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө төрийн албанаас болон ажил [ ... ]

ГАДААДААС 2016 ОНД АВАХ АЖИЛЛАХ ХҮЧ, МЭРГЭЖИЛТНИЙ ЭЗЛЭХ ХУВИЙГ БАТАЛЛАА

     Монгол Улсын Засгийн газраас “Гадаадаас 2016 онд авах ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувийг тогтоох тухай” 2015 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 432 дугаар тогтоолоор батлагдлаа.      Уг тогтоолоор доорх салбараар үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын нийт ажилчдын тоонд эзлэх гадаадын ажиллах хүч мэргэжилтний эзлэх хувийг тусгаж өгсөн. Энд аж ахуйн нэгж, байгууллага нь ямар төрлийн үйл ажиллагаа явуулж байгаагаас болон нийт аж [ ... ]

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДОХ ЭРХИЙН ШАЛГАЛТ АВАХ ЖУРАМ

     Хөдөлмөрийн болон Хууль зүйн сайдын хамтарсан 2015 оны 10-р сарын 05-ны өдрийн А/180, А/217 дугаартай тушаалаар Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн шалгалт авах журмыг шинэчлэн  баталсан.      Уг журмаар Монгол Улсын нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн сургалтанд хамрагдсан болон шалгалт өгөх болзол, шаардлага хангасан иргэн буюу шалгуулагч жолоодох эрхийн шалгалт авахтай холбогдсон харилцааг зохицуулсан.      Жолоодох эрхий [ ... ]

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 2015 ОНЫ 18 ДУГААР ТОГТООЛЫН ТАЛААР

Монгол Улсын засгийн газрын 2015 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 438 дугаар тогтоолоор “Автобензин, дизелийн түлшний гааль, онцгой албан татварын тухай” 2015 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 18 дугаар тогтоолд өөрчлөлт оруулсан. Монгол Улсын засгийн газрын 2015 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 18 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийг доорх байдлаар өөрчиллөө: Хилийн боомтын нэр Ногдуулах онцгой албан татварын хэмжээ (төгрөгөөр) [ ... ]