ГАШУУНСУХАЙТ-ГАНЦМОД ЧИГЛЭЛД ТУСГАЙЛСАН НҮҮРС ТЭЭВРИЙН ГАРЦ БАЙГУУЛНА
Монгол Улсын Ерөнхий сайдын 2022 оны 47 дугаар захирамжаар байгуулагдсан хилийн Гашуунсухайт, Шивээхүрэн боомтын үйл ажиллагааг эрчимжүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг өнөөдөр /2022.06.09/ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Баяннуур хотын болон Ганцмод боомтын захиргаа, БНХАУ-ын төрийн өмчит Чалко компанийн удирдлагуудтай цахим уулзалт хийлээ. Цахим уулзалтаар Гашуунсухайт-Ганцмод боомтоор нэвтрүүлэх нүүрс тээврийн урсгалыг нэмэгдүүлэх, нүүрс тээврийн шинэ гарц гаргах чиглэлээр санал солилцов. БНХАУ-ын талаас М [ ... ]