“Зээлийн батлан даалтын сангийн тухай хууль” батлагдсан ба холбогдох мэдээлэл

“Зээлийн батлан даалтын сангийн тухай хууль” батлагдсан ба холбогдох мэдээлэл

2012 оны 02 дугаар сарын 10-ны өдөр “Зээлийн батлан даалтын сангийн тухай хууль”-ийг баталсан байна. Энэ хуулиар жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийн үйл ажиллагаанд шаардагдах санхүүжилтийн боломжийг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, иргэдийн орлогын тогтвортой эх үүсвэрийг хангах зорилго бүхий зээлийн батлан даалтын сангийн эрх зүйн үндсийг тогтоож, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид зээлийн батлан даалтын үйлчилгээ үзүүлэхтэй холбогдсон харилцааг уг хуулиар зохицуулжээ. Тухайлбал [ ... ]

КОМПАНИЙН ТУЗ-ИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ЭРХ ЗҮЙН БАЙДАЛ

КОМПАНИЙН ТУЗ-ИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ЭРХ ЗҮЙН БАЙДАЛ

Монгол улсын Компанийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдөр батлагдсан бөгөөд уг өөрчлөлтөөр компанийн засаглалыг хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг Төлөөлөн удирдах зөвлөл/ТУЗ/-ийн үйл ажиллагааг сайжруулах, үүрэг оролцоог нэмэгдүүлэх зорилгоор хараат бус гишүүн, ТУЗ-ийн дэргэдэх хороо, ТУЗ-ийн нарийн бичгийн дарга зэрэг шинэлэг зохицуулалтыг тусгасан байна. Үүнээс ТУЗ-ийн нарийн бичгийн дарга, түүний үүрэг хариуцлагын талаар дэлгэрүүлэн мэдээллэх шаардлаг [ ... ]

КОМПАНИУД ШИНЭЧИЛСЭН БҮРТГЭЛД ХАМРАГДАНА

КОМПАНИУД ШИНЭЧИЛСЭН БҮРТГЭЛД ХАМРАГДАНА

  Монгол Улсын Их хурлаас 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Компанийн тухай хууль, Компанийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг баталсан билээ. Компанийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд: ·     2011 оны Компанийн тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнө үүсгэн байгуулагдаж, улсын бүртгэлд бүртгэгдсэн компани дүрмээ шинэ хуульд нийцүүлэн өөрчилж 2012 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор улсын бүртгэлд бүртгүүлнэ ·   &nbs [ ... ]

МОНГОЛ УЛСЫН БААТАР, ХӨДӨЛМӨРИЙН БААТАР, АРДЫН БОЛОН ГАВЬЯАТ ЦОЛТОН АХМАД НАСТАНД ТӨРӨӨС ОЛГОХ НЭМЭГДЛИЙН ТУХАЙ

Монгол улсын баатар, хөдөлмөрийн баатар, ардын болон гавьяат цолтон ахмад настанд төрөөс олгох нэмэгдлийн тухай хууль нь 2008 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн байна.               “Төрөөс олгох нэмэгдэл” гэж энэ хуульд заасан болзлыг хангасан Монгол улсын иргэнд нийгмийн даатгал, нийгмийн халамжийн сангаас олгож байгаа тэтгэвэр, тэтгэмжээс гадна төрөөс сар бүр олгох мөнгөн хөрөнгийг ойлгоно. & [ ... ]

Эрх зүйн мэдээллийн нэгдсэн системийн 10 жилийн ойд зориулсан “Нээлттэй өдөрлөг” боллоо

   2016 оны 10 дугаар сарын 28-ны Баасан гарагт Хууль зүйн үндэсний хүрээлэнд эрх зүйн мэдээллийн нэгдсэн системийн 10 жилийн ойд зориулсан нээлттэй өдөрлөг зохион байгууллаа. Монгол Улсын хэмжээнд хууль тогтоомжийг сурталчлах, эрх зүйн мэдээлэл бэлтгэн түгээх чиг үүргийг дагнан хэрэгжүүлдэг байгууллагын хувьд ХЗҮХ нь хууль болон эрх зүйн бусад актыг цуглуулах, ангилан ялгах, хадгалах, эрх зүйн мэдээллийн ил тод байдлыг хангах, хүртээмжийг нэмэгдүүлэх, хууль тогтоох болон хуулийн зар [ ... ]

ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТАД БЭЛТГЭГЧДЭД ЗОРИУЛСАН СУРГАЛТ ЗАРЛАГДЛАА

   Монголын Хуульчдын холбооноос Хуульчийн мэргэжлийн шалгалтад бэлтгэхэд дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн бодлогын аргачлалын сургалтыг 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн долоо хоног бүр зохион байгуулна. Сургалтын зорилго: Энэхүү сургалтын зорилго нь хууль зүйн бодлого бодох аргачлалыг эзэмшүүлэх, тухайн хуулийн зүйл заалтыг зөв зүйлчлэн хэрэглэх дадалд сургах,  хууль зүйн дүгнэлт бичих мэдлэг ур чадварыг дээшлүүлэх үүднээс хуульчийн мэргэжлийн шалгалтад оролцогчдод шалг [ ... ]