“МӨНГӨ УГААХААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛ БА НОТАРИАТ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
“Монгол Улс 2004 онд Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах байгууллага буюу ФАТФ-ын бүс нутаг хариуцсан байгууллага болох Ази, номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн гишүүн улс болж, улмаар 2006 онд Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг баталснаар олон улсын өмнө мөнгө угаах, терроризм, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхтэй тэмцэх үүргийг хүлээж, төрийн бодлогын хэмжээнд анхаарал хандуулан ажиллаж ирсэн. Мөнгө угаах болон терроризмыг [ ... ]