“ҮНДСЭН ХУУЛИЙН ХЯНАЛТЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ НЬ” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ БОЛЛОО
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Хууль зүй, дотоод хэргийн яам, Үндсэн хуулийн цэц, Монгол Улсын Их Сургууль хамтран зохион байгуулсан “Үндсэн хуулийн хяналтыг боловсронгуй болгох нь” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр боллоо. Тус эрдэм шинжилгээний бага хурлын чиглүүлэгчээр Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил ажиллалаа. Тэрбээр энэ үеэр Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 22 дугаар тогтоол [ ... ]