ХУУЛИЙН ТӨСӨЛ ЭЦЭСЛЭН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ

Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Нийгмийн бодлогын байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд 11 удаа хуралдаж, нийт 35 асуудлын хүрээнд 2 хуулийн төслийг хэлэлцэн шийдвэрлүүлсэн. 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2022 оны  06 дугаар сарын 17-ны өдөр чуулганы нэгдсэн [ ... ]

ХУУЛИЙН ТӨСӨЛ БУЦААХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Монгол Улсын Их Хуралд Хөрөнгийн үнэлгээний тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Патентын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шинжилгээний тухай хуульд нэмэлт оруулах тухай, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрдэнэсийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг буцаах нь зүйтэй гэсэн санал, дүгнэлт Байнгын [ ... ]

СОГТУУРУУЛАХ УНДААНЫ ЭРГЭЛТЭД ХЯНАЛТ ТАВИХ, АРХИДАН СОГТУУРАХТАЙ ТЭМЦЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛҮҮДИЙН АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙЛЭЭ

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны (2022.06.30) хуралдаанаар Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцэн шиийдвэрлэсэн байна. Ажлын хэсэг 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэж, зарчмын зөрүүтэй 41 саналын томьёолол, найруулгын 3 санал болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаарх з [ ... ]

ТӨРӨӨС ОЛГОХ УРАМШУУЛЛААС НИЙГМИЙН ДААТГАЛЫН БОЛОН ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ СУУТГАН ТӨЛӨХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН МЭДҮҮЛЛЭЭ

Монгол Улсын Их Хурлын гишүүд 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр “Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай” хуулийн төслийг Улсын Их Хурлын даргад өргөн мэдүүлжээ. Төрөөс олгож буй урамшуулалд хамрагдаж байгаа малчин, мал бүхий иргэд, тариаланчдын дийлэнх нь нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ сайн дурын үндсэн дээр төлдөг боловч байнгын орлогогүй байдлаасаа шалтгаалж нийгмийн даатгалын болон э [ ... ]

ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ ЭЦЭСЛЭН БАТАЛЛАА

Улсын Их Хурлын чуулганы 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төсөл, Үндэсний их баяр наадмын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулжээ. Улсын Их Хурлын нийт гишүүдийн олонхын саналаар Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн баталсан. Харин чуулга [ ... ]

УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ШҮҮГЧИД НЭР ДЭВШИГЧТЭЙ ХИЙХ НЭР ДЭВШИГЧИЙН СОНСГОЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 01/662 тоот албан бичгээр Улсын дээд шүүхийн шүүгчид Нямдоогийн Баярмааг, мөн өдрийн 01/663 тоот албан бичгээр Улсын дээд шүүхийн шүүгчид Дэмбэрэлийн Батбаатарыг тус тус нэр дэвшүүлэн Улсын Их Хуралд ирүүлсэн байна. Хууль зүйн байнгын хорооны 2022 оны 06 дугаар сарын 17-ны хуралдаанаар нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Нэр дэвшигчийн сонсгол я [ ... ]