“НИЙГМИЙГ СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭХЭД ШИНЖЛЭХ УХААНЫ ҮҮРЭГ, ОРОЛЦОО, ШИЙДЭЛ ГАРЦ” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО.

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо болон Төрийн байгуулалтын байнгын хорооноос санаачилсан “Монголоо мандуулъя” аяны уриалгын хүрээнд 2022 оны 3 сарын 28-ны өдөр “Нийгмийг соён гэгээрүүлэхэд шинжлэх ухааны үүрэг оролцоо, шийдэл гарц” сэдэвт эрдэм шинжилгээний хурал Төрийн ордонд боллоо. “Монголоо мандуулъя” зорилтот аян нь 21 аймагт өрхийн үйлдвэрлэлээс эхлээд үндэсний бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулж буй хэн бүхнийг, т [ ... ]

БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОН ХАМТ ӨРГӨН МЭДҮҮЛСЭН ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭЖ, АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ БЭЛТГҮҮЛЭХЭЭР ШИЛЖҮҮЛЛЭЭ.

Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр болсон бөгөөд хуралдааны эхэнд Монгол Улсын Засгийн газраас 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн байна.  Монгол Улсын Их Х [ ... ]

ХӨГЖЛИЙН БАНКИНД 2016 ОНД ХИЙСЭН ШАЛГАЛТЫН ТАЛААРХ ХОЛБОГДОХ БАРИМТ БИЧГИЙГ ТӨРИЙН НУУЦААС ГАРГАЖ, ИЛ БОЛГОЛОО.

Монгол Улсын Засгийн газрын  2016 оны 36 дугаар тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсгээс Хөгжлийн банкинд хийсэн  шалгалтын талаарх төрийн нууцад байсан баримтыг Засгийн газрын 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн “Төрийн нууцад хамаарах мэдээллийг ил болгох тухай” 114 дүгээр тогтоолын дагуу Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр албажуулан тус яаманд ирүүлснийг олон нийтэд ил болгожээ. Төрийн нууцаас гаргаж, ил болгосон Хөгжлийн банкны ү [ ... ]

ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХ ДЭЭР РЕГИСТРИЙН ДУГААР, ГЭРИЙН ХАЯГ ИЛ БИЧДЭГИЙГ ӨӨРЧИЛНӨ

Хууль зүй, дотоод хэргийн сайд, УИХ-д хэд хэдэн хуулийн төсөл өргөн барив. Эдгээрийн нэг нь Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл юм. Хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийн хүрээнд регистрийн дугаарыг ил харагдах бичилтээр бичиж байгаа эрх зүйн зохицуулалтыг өөрчилнө. Улсын Их Хурлын 2009 оны “Иргэний шинэчилсэн бүртгэл явуулах тухай” 100 дугаар тогтоолд заасны дагуу иргэний биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэлд бүртгүүлсэн Монгол Улсын нийт на [ ... ]

СЭТГЭЦЭД УЧИРСАН ХОР УРШГИЙН ЗЭРЭГ, НӨХӨН ТӨЛБӨРИЙГ ТОГТООДОГ БОЛНО

Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Хууль зүй, дотоод хэргийн яамнаас УИХ-ын даргад өргөн барьсан. Уг төслийг шүүх шинжилгээ хийх, хүрээлэн байгаа орчны хохирол болон сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэг, нөхөн төлбөрийг тогтоох, шүүх шинжилгээ хийх эрх олгох үндэслэл, журам, шүүх шинжилгээний байгууллагын тогтолцоо, чиг үүрэг, алба хаагчийн эрх зүйн байдлыг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулах зорилгоор боловсруулжээ. Тухайлбал, шинжилгээний байгууллагаас гадуу [ ... ]

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ ЗАРИМ БАЙГУУЛЛАГЫН НЭГДСЭН БАЙРЫГ ХӨШИГИЙН ХӨНДИЙД БАЙГУУЛАХ ГАЗРЫН БАЙРШЛЫГ ТОГТООНО.

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны гуравдугаар сарын 9-ний өдөр болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэжээ. Нийслэл Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулах хүрээнд төрийн захиргааны зарим байгууллагын нэгдсэн байрыг Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэр дэх Хөшигийн хөндийд байгуулах газрын байршлыг судалж тогтоох, зураг төслийг боловсруулах болон барьж байгуулахад шаардагдах хөрөнгийг тооцож, улсын төсөв, бусад эх үүсвэрээс зохих хууль, дүрмийн дагуу санхүүжүүлэх асуудлыг су [ ... ]