МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ ӨРГӨН МЭДҮҮЛЭВ

Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүллээ. Монгол Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д “Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газраас санаачлан боловсруулж, 2021 онд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх”-ээр тусгасан аж. Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай анх [ ... ]

УЛСЫН ИХ ХУРЛЫН 2022 ОНЫ ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Улсын Их Хурлын 2022 оны ээлжит бус чуулган 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр гишүүдийн 56,6 хувийн ирцтэйгээр эхэллээ. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ээлжит бус чуулганыг нээж, үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ, олон улсын хурцадмал байдал, цар тахлын хязгаарлалтаас шалтгаалсан цаг үеийн онцгой анхаарах асуудлууд болон эрх зүйн орчны шинээр үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Улсын Их Хурлын даргын хуульд заасан бүрэн эрхийнхээ дагуу ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж байгааг онц [ ... ]

АЖ АХУЙ ЭРХЛЭГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭДИЙН ЗАСАГ ДАХЬ ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ” ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН МЭДҮҮЛЛЭЭ

Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл нарын 13 эмэгтэй гишүүн “Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх” тухай хуулийн төсөл санаачлан боловсруулж, 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Бусад улс орны Засгийн газраас эмэгтэйчүүдийн бизнесийн салбар дахь оролцоо болон эмэгтэй эзэнтэй бизнесийг дэмжих тусгайлсан хөтөлбөр хэрэгжүүлэх бодлогын зорилготой уялдан эмэгтэй эзэнтэй аж ахуйн нэгж (англи.wo [ ... ]

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ИХ СУУДЛЫН ХУРАЛДААНААР МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛСАН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ЗАРИМ ЗААЛТ МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ГЭЖ ҮЗЛЭЭ

2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болж Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 30 дугаар зүйлд зааснаар дахин хянан хэлэлцээд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэж холбогдох заалтыг хүч [ ... ]

ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЭМИЙН ЖАГСААЛТ ШИНЭЧЛЭГДЭЖ, ЗАРИМ НЭР ТӨРЛИЙН ЭМ ШИНЭЭР НЭМЭГДЛЭЭ

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн “Эмийн жагсаалт шинэчлэн батлах тухай” 11 дүгээр тогтоолоор “Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмийн нэр төрөл, үнийн дээд хязгаар, хөнгөлөх хэмжээ”-ний жагсаалтыг шинэчлэн баталсан. Шинэчилсэн жагсаалтад 159 ерөнхий нэршлийн, 590 худалдааны нэршлийн эмүүд багтсан бөгөөд эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн сан, мэргэжлийн холбоод зэргээс ирүүлсэн ерөнхий нэршлийн [ ... ]

ЭРХТЭН, ЭД, ЭС ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАЛААРХ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Улсын Их Хурлын даргын 2022 оны 08 дугаар захирамжаар Эрүүл мэндийн салбарын эрх зүйн шинэчлэлийн хүрээнд холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгээс 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Ажлын хэсгийн ахлагч  хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, хүний эрхийг дээдэлсэн, аюулгүй байдлыг хангасан, ялгаварлан гадуурхалгүй, авлигагүй, сайн дурын, хүмү [ ... ]