МОНГОЛБАНК МӨНГӨН ТЭМДЭГТИЙН АППЛИКЭЙШН НЭВТРҮҮЛЖЭЭ

Монголбанкнаас үндэсний мөнгөн дэвсгэртийг хуурамчаар үйлдэхээс сэргийлэх, иргэд олон нийт, хүүхэд залууст энэ талаарх ойлголт, мэдээллийг өгөх зорилгоор ухаалаг гар утасны аппликэйшнийг хэрэглээнд шинээр нэвтрүүлжээ. Мөнгөн дэвсгэртийн хамгаалалтын элементүүдийн талаарх танин мэдэхүйн сонирхолтой мэдээллүүдийг багтаасан Монгол, Англи хэлний хувилбар бүхий хэрэглэхэд хялбар тус аппликейшнийг iOS болон Android үйлдлийн системээс татаж авах боломжтой бөгөөд сурах, бодит талбар дээр ажиллах, ол [ ... ]

"САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНООС МӨНГӨ УГААХ, ТЕРРОРИЗМЫГ САНХҮҮЖҮҮЛЭХТЭЙ ТЭМЦЭХ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ"-Г БАТАЛЛАА

Засгийн газраас баталсан “Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хөтөлбөр”-ийг үр дүнтэй хэрэгжүүлэх, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр урт хугацааны стратегийг төлөвлөх, холбогдох төрийн байгууллагуудын оролцоог тодорхойлох хүрээнд Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Үндэсний зөвлөлийн өнгөрсөн оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ээлжит хуралдаанаар “Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэ [ ... ]

НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ ТАНИЛЦУУЛАХ, САНАЛ АВАХ УУЛЗАЛТ БОЛЛОО

Монгол Улсын Засгийн газраас 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлын хүрээнд Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооноос Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоотой хамтран Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Үйлдвэрчний эвлэлийн салбар холбоодод танилцуулах, санал авах уулзалт, хэлэлцүүлгийг Монголын үйлдвэрчний эвлэлийн [ ... ]

ХУУЛИЙН ТӨСӨЛ БУЦААХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газраас 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Улсын Их Хуралд Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зар сурталчилгааны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын яамны эрх зүйн бай [ ... ]

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ, 2022.12.08-НЫ ӨДРИЙН 101/ШШ2022/05181 ДҮГЭЭР ШИЙДВЭРИЙН ТОЙМ

А нь нэгэн дүүргийн Газрын албанд холбогдуулан албадан чөлөөлсөн газрын эзэмших эрхийг олон жилийн өмнө хүнээс худалдаж авсан, хэдийгээр миний бие тухайн газрыг эзэмших эрхийн гэрчилгээгүй автогаражийн зориулалтаар ашиглаж байсан боловч дүүргийн Газрын албатай газар ашиглах тухай гэрээ байгуулж, холбогдох төлбөрийг жил бүр төлж байхад төрийн захиргааны байгууллагаас гэнэт газар чөлөөлөх шийдвэр гарч, миний автогаражийг буулгасан тул нөхөн төлбөрт 10,000,000.00 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ. [ ... ]

БОЛОВСРОЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Боловсролын ерөнхий хуулийн төслийг танилцуулах, хэлэлцүүлэх, санал авах хэлэлцүүлэг 2023.02.01-ний өдөр Төрийн ордонд тодорхой сэдвийн хүрээнд болжээ. Хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооноос зохион байгууллаа. Улсын Их Хурлын гишүүн, Боловсролын ерөнхий хуулийн төслийн ажлын хэсгийн гишүүн Ц.Мөнхцэцэгийн санаачилгаар зохион байгуулсан тус хэлэлцүүлэгт Боловсролын ерөнхий хуулийн төслийн ажлын дэд хэсгийн гишүүд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газ [ ... ]