“ГЭМТ ХЭРГИЙН УЛМААС ХҮНИЙ СЭТГЭЦЭД УЧИРСАН ХОР УРШГИЙН ЗЭРЭГЛЭЛ ТОГТООЖ, ДҮГНЭЛТ ГАРГАХ БОЛОН ҮНЭЛЭХ АРГАЧЛАЛ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

   Хууль зүй, дотоод хэргийн яам, Шүүх шинжилгээний ерөнхий газраас санаачлан 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох, дүгнэлт гаргах аргачлалын төслийг танилцуулах хэлэлцүүлэг зохион байгуулагджээ.    Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Иргэний хуулийн холбогдох нэмэлт, өөрчлөлттэй холбогдуулан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан сэтгэл санааны хохирлыг нэхэмжлэх эрх зүйн [ ... ]

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛАХ ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ ХОЁР ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРУУЛАХЫГ ДЭМЖЛЭЭ

   Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2023 оны 05 дугаар 17-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт оруулахыг дэмжлээ.    Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-т “Байнгын хороод Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж санал, дүгнэл [ ... ]

ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ӨДӨР-2023

   Монголын Хуульчдын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилготой хууль зүйн үнэгүй зөвлөгөө өгөх “Хуульчийн Про Боно өдөр-2023” өдөрлөг 2023 оны 5-р сарын 2-ны өдөр, Д.Сүхбаатарын талбайд 10:00-17:00 хүртэл болж өндөрлөжээ.     “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд зохион байгуулж буй уг өдөрлөгт Гадаадын иргэн, харьяатын газар оролцож [ ... ]

ГАДААДЫН ИРГЭНИЙГ УРЬСАН УРИГЧИЙН ҮҮРЭГ

   2023 оны нэгдүгээр улирлын байдлаар, уригч байгууллага нь гадаадын иргэний Монгол Улсад оршин суух зөвшөөрлийн хугацааг хэтрүүлсэн зөрчил 784, визийн байх хугацааг хэтрүүлсэн 215, хуульд заасан хугацаанд оршин суух зөвшөөрөл аваагүй 199 зөрчил гэх нийт 1510 зөрчлийг илрүүлэн шалгасан байна.     Энэхүү зөрчлийг гаргаж буй шалтгаан нөхцөлд дүн шинжилгээ хийвэл бусад төрийн байгууллагаас олгодог хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл, Эдийн засгийн хөгжлийн яамнаас олгодог хөрөнг [ ... ]

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ЗАРИМ ГИШҮҮНИЙГ ТОМИЛЖ, “ОНЦГОЙ ДЭГЛЭМИЙН ХУГАЦААГ СУНГАХ ТУХАЙ” УИХ-ЫН ТОГТООЛЫГ БАТАЛЛАА

   Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы (2023.04.21) нэгдсэн хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцэв.     Үндэсний зөвлөл нь эрүүл мэндийн даатгалын сангийн болон эрүүл мэндийн даатгалын байгууллагын үйл ажиллагааны зардлын төсвийн төсөл, төсөөлөл, төсвийн хүрээний мэдэгдлийг актуар тооцоололд үндэслэн боловсруулах, батлагдсан төсвийн нарийвчилсан хуваарийг батлах, гүйцэтгэлд нь хяна [ ... ]

УЛС ТӨРИЙН НАМЫН ТУХАЙ ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСӨЛ БОЛОН ХАМТ ӨРГӨН МЭДҮҮЛСЭН ХУУЛИЙН ТӨСЛҮҮДИЙГ ХЭЛЭЛЦЭХ ЭСЭХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ

   Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы /2023.04.20/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар хуулийн төслийн талаар танилцууллаа. Тэрбээр, тус хуулийг боловсруулах үйл явц, хуулийг боловсруулах шаардлага хийгээд төслийг боловсруулахад хэрх [ ... ]