МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛСАН ӨӨРЧЛӨЛТИЙГ ДАГАЖ МӨРДӨХӨД ШИЛЖИХ ЖУРМЫН ТУХАЙ ХУУЛЬ БАТЛАГДЛАА

   Тус хуулиар Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн улс орон даяар дагаж мөрдөх бөгөөд Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн дүнгээр байгуулагдах Улсын Их Хурлын бүрэн эрх хэрэгжиж эхлэх хүртэл 2020 оны ээлжит сонгуулийн дүнгээр байгуулагдсан Улсын Их Хурал бүрэн эрхээ хэвээр хадгална гэж заажээ.    Мөн 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөд нийцүүлэн [ ... ]

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭЦСИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ШИЛЖҮҮЛЛЭЭ

   Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы 2023.06.08-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлэг боллоо.    Улсын Их Хурлын сонгуульд оролцож буй нам, эвслийн нэр дэвшигчдийн жагсаалттай холбоотойгоор төсөлд “Нам, эвсэл нэр дэвшүүлэхдээ ардчилсан ёс, шударга ёсны зарчмыг баримталж, нийгмийн бүлгийн төлөөлөл [ ... ]

ОЛОН УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БАГА ХУРЛЫН ИНДЭРТ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН БОДЛОГО, БАЙР СУУРИЙГ ИЛЭРХИЙЛЛЭЭ

   Швейцарын Женев хотноо болж буй Олон Улсын Хөдөлмөрийн Бага хурлын 111 дүгээр чуулганд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар тэргүүтэй манай улсын гурван талын төлөөлөгчид буюу Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэл, бусад нийгмийн түнш байгууллагуудын төлөөлөл оролцож байна.    Чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улс Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагатай олон жилийн үр дүнтэй хамтын ажиллагааг хөгжүүлж ирсэн, Олон Улсын Хөдөлм [ ... ]

КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ НИЙТЛЭГ ЖУРМЫГ БАТАЛЛАА

   Монгол Улсын Засгийн газар 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хуралдаж, Кибер аюулгүй байдлыг хангах нийтлэг журмыг баталж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг холбогдох хүмүүст даалгалаа.    Тус журам батлагдсанаар төрийн байгууллага, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд кибер аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх, илрүүлэх, хариу арга хэмжээ авах нийтлэг зохицуулалт, тавигдах шаардлага бий болж, кибер аюул занал, эрсдэлийн түвшинг бууруулах эрх зүйн орчин бүрдэх [ ... ]

ЭЗБХ: "МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН 2024 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ" УИХ-ЫН ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ

   Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо 2023.05.29-ний хуралдаж, "Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.    Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхэд Ажлын хэсгийн бэлтгэсэн зарчмын зөрүүтэй 16 санал дээр гишүүд 12 санал нэмж гаргасан тухай Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр мэдээлж, нийт 28 зарчмын зөрүүтэй санал, мөн дэмжигдээг [ ... ]

ЦАХИМ ХӨГЖИЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЙД Н.УЧРАЛ ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР ҮЗҮҮЛЭХТЭЙ ХОЛБООТОЙГООР ХУУЛЬ ХООРОНДЫН ДАВХАРДАЛ, ХИЙДЭЛ, ЗӨРЧЛИЙГ АРИЛГАХ ХУУЛИЙН ТӨСЛҮҮДИЙГ ӨРГӨН МЭДҮҮЛЛЭЭ

   Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэхтэй холбоотойгоор хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2023.05.29-ний өдөр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.    Монгол Улс [ ... ]