БҮГД НАЙРАМДАХ МАЛЬДИВ УЛСТАЙ ВИЗИЙН ШААРДЛАГААС ХАРИЛЦАН ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ
Дели хотноо энэ оны 8 дугаар сарын 17-ны өдөр “Дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Мальдив Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганболд, Бүгд Найрамдах Мальдив Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ибрахим Шахийб нар гарын үсэг зурав. [ ... ]