ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛАХ РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ХӨТӨЛБӨРИЙН ДҮРМИЙН ТАНИЛЦУУЛГА

Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 62 тоот тогтоолын хавсралтаар “Хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалахад чиглэсэн радио, телевизийн хөтөлбөрийн дүрэм”-ийг баталсан байна. Тус дүрмийн зорилго нь радио, телевизийн хөтөлбөрт хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалахад чиглэсэн агуулгын хэм хэмжээг Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-д заасныг баримтлан холбогдох хуулиар хязгаарласан агуулгын хүрээнд тодорхойлох, хэрэгжилтэд хя [ ... ]

ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ САНГИЙН ХӨРӨНГИЙГ ЗАРЦУУЛАХ, ТҮҮНД ХЯНАЛТ ТАВИХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА

Засгийн газрын 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 172 дугаар тогтоолоор “Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журам”-ыг баталсан байна. Тус журмаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 5.3.24-т заасан "Хүүхдийн төлөө сан" (цаашид "сан" гэх)-ийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавихтай холбогдон үүсэх харилцааг зохицуулна. Сангийн өдөр тутмын үйл ажиллагааг хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгуу [ ... ]

УИХ-ЫН ЭДИЙН ЗАСГИЙН БАЙНГЫН ХОРОО ХУУЛЬ, ТОГТООЛЫН ТӨСЛҮҮДИЙН АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙЛЭЭ

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгтгэсэн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан байна. Улсын Их Хурал Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн баталсан Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилтийн байдлыг судлах, шаардлагатай санал боловсруулах үүрэг бүхий “Хө [ ... ]

“ТӨРИЙН МЭДЭЭЛЭЛ” ЭМХЭТГЭЛИЙН 2021 ОНЫ 43 ДУГААРЫН ТОЙМ

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын 2010 оны 32 дугаар тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолыг нийтэлжээ. Мөн тус дугаарт Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай, Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигуудыг нийтэлсэн байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсаас Австралийн Холбооны Улс, Арабын Нэгдсэн Э [ ... ]

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ШҮҮГЧ БУС ГИШҮҮНИЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН НЭЭЛТТЭЙ СОНСГОЛ БОЛЛОО.

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос зохион байгуулж буй Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтын томилгооны нээлттэй сонсгол 2021.11.16-ны өдөр 9 цаг 24 минутад 52.6 хувийн ирцтэй эхэллээ.  Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд 29 хүн нэр дэвшсэнээс сонгон шалгаруулалтын явцад 3 хүн нэрээ татаж, 1 хүн төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн, 1 хүн ярилцлагад ороогүй тул бүртгэлээс хасаж нийт 24 хүн нэр дэвшсэн байна. Сонго [ ... ]

ХАМТАРСАН ХУРАЛДААНААР КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОН ХАМТ ӨРГӨН МЭДҮҮЛСЭН ХУУЛИЙН ТӨСЛҮҮДИЙН АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙВ.

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо болон Инновац, цахим бодлогын байнгын хороо 2021.11.17-ны өдөр хамтарсан хуралдаан хийж, хуралдаанаараа Засгийн газраас 2021.06.30-ны өдөр өргөн мэдүүлсэн Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төслийг дагалдуулан Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ору [ ... ]