ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА
Монгол Улсын Үндсэн хуулиар Монгол Улсын иргэн халдашгүй, чөлөөтэй байх, хувь хүний нууцтай байх, үүнийг хуулиар тогтоон хамгаалахаар заасны дагуу Улсын Их Хурал 1995 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Хувь хүний нууцын тухай хуулийг баталсан. Нийгмийн харилцаа тасралтгүй хөгжиж байгаа технологийн хөгжлийг дэмжсэн энэ цаг үед нийгэмд үүсээд байгаа зарим төрлийн асуудлыг Хувь хүний нууцын тухай хуулиар зохицуулахад бэрхшээлтэй нөхцөл байдлууд үүссээр байна. Тухайлбал, сүүлийн жилүүдэд үйлчилгээн [ ... ]