УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНААР ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫГ ЭЦЭСЛЭН БАТАЛЛАА

Улсын Их Хурлын 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн чуулганаар 2009 оноос хойш 3 Парламент, 5 Засгийн газар дамжсан Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталлаа. Хуулийн гол зорилт нь хөдөлмөрийн зах зээлд хөрвөх чадвартай боловсон хүчин бэлтгэх, ажилтан, ажил олгогч, нийгмийн түншлэлүүдийн зохистой харилцааг бий болгох, манай улсын хөдөлмөрийн зах зээлийг олон улсын хөдөлмөрийн зах зээлийн чиг хандлагатай уялдуулж тал талын зохистой харилцааг бүрдүүлэхэд оршино. Хуулийн нэг [ ... ]

“ӨРШӨӨЛ ҮЗҮҮЛЭХ” ТУХАЙ ХУУЛИАС

Уг хуулийн зорилт нь Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /ковид 19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солихтой холбогдох харилцааг зохицуулахад оршино. Уг хуу [ ... ]

МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРИВ

Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай анхны бие даасан хуулийг Монгол Улсын Их Хурлаас 2002 онд баталж, 2009 онд шинэчлэн найруулж, 2012, 2015, 2016 онуудад тус тус нэмэлт, өөрчлөлт оруулсан. Монгол Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулын төслийг Засгийн газраас санаачлан боловсруулж, 2021 онд Улсын Их Хуралд өргөн мэд [ ... ]

УЛСЫН БҮРТГЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ШИНЭЧЛЭГДСЭН ҮНИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 21.2 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол улсын Засгийн газраас 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр “Улсын бүртгэлийн үйлчилгээний хөлсний хэмжээг шинэчлэн батлах тухай” 230 дугаар тогтоол батлагдан гарсан. Энэхүү тогтоолыг 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөхөөр болсон. Улсын бүртгэлийн үйлчилгээний  хөлсний хэмжээ № Улсын бүртгэлийн байгууллагаас үзүүлэх үйлчилгээний нэр [ ... ]

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ МОНГОЛ УЛСЫН КОНСУЛЫН ГАЗАР НЭЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ТОГТООЛЫН ТӨСӨЛ ӨРГӨН БАРИВ

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2020 оны хоёрдугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар Америкийн Нэгдсэн Улсын Чикаго хотод Монгол Улсын Консулын газар нээн ажиллуулах Засгийн газрын саналыг зөвшилцөн, дэмжиж шийдвэрлэсэн. Энэ хүрээнд Дипломат албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт заасны дагуу дээрх шийдвэр, АНУ-ын зөвшөөрлийг үндэслэн тус улсын Чикаго хотод Монгол Улсын Консулын газар нээн ажиллуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг Мон [ ... ]

МОНГОЛ УЛСЫН ВИЗИЙН ХҮЧИНТЭЙ ХУГАЦААГ УРТАСГАЛАА

Монгол Улсад орох виз нь гадаадын иргэн тус улсын хилээр нэвтрэх хүртэл 90 хоногийн хугацаанд хүчинтэй байсныг 150 хоног болгон өөрчлөв.     Монгол Улсын визийн хүчинтэй хугацаа нь бусад улс оронтой харьцуулахад харьцангуй богино байсан бөгөөд энэ нь олон улс орноор дамжин аялал хийж байгаа гадаад иргэдийн хувьд хүндрэл үүсгэдэг байна. Тиймээс Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр визийн хүчинтэй хугацааг уртасган 150 хоног болгон өөрчилж, оло [ ... ]