НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙГ ХОЁР ХУВИАР БУУРУУЛАХТАЙ ХОЛБООТОЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ЭЦСИЙН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙЛЭЭ

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр болов. Нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар бууруулахтай холбоотой зохицуулалт бүхий Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Дараа нь Нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар бууруулахтай холбоотой зохицуулалт бүхий хуулийн төслийн үзэл баримтлалтай нийцүүлэн өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуу [ ... ]

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ҮЕД ЦАР ТАХЛЫН ХАЛДВАРААС СЭРГИЙЛЭХТЭЙ ХОЛБООТОЙ ТҮР ЖУРМЫГ БАТАЛЛАА

Засгийн газрын 2021 оны 05 дугаар сарын 19-ний хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн үед цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэхтэй холбоотой түр журам болон зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлтийн маягтыг баталлаа.       Сонгуулийн сурталчилгааны үед болон нам, эвсэл, нэр дэвшигчийн ухуулах байранд халдвараас сэргийлэх /халдваргүйжүүлэлт, агаар сэлгэлт, чийгтэй цэвэрлэгээг тогтоосон хугацаанд хийх, иргэдийн халуун [ ... ]

ХУУЛЬЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСӨЛ БОЛОН ХАМТ ӨРГӨН МЭДҮҮЛСЭН ХУУЛИЙН ТӨСЛҮҮДИЙН ХЭЛЭЛЦЭХ ЭСЭХИЙГ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНААР ХЭЛЭЛЦЭВ

2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Засгийн газраас 2021 оны тавдугаар сарын 12-ны өдөр өргөн мэдүүлсэн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцууллаа. Улсын Их Хурлаас 2019 оны аравдугаар сарын 18-ны өдөр баталсан Өмгөөллийн тухай хуу [ ... ]

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР /КОВИД-19/-ЫН ТАРХАЛТЫН ҮЕД БАРИМТЛАХ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА, ХҮН, ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ГОРИМД ӨӨРЧЛӨЛТ ОРЖЭЭ

Монгол Улсын Засгийн газар 2021 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Коронавируст халдвар /КОВИД-19/-ын тархалтын түвшинг тогтоож, төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах түр журмыг анх баталсан байдаг. Уг түр журмын хавсралтаар Коронавируст халдвар /КОВИД-19/-ын тархалтын үед баримтлах Төрийн байгууллага, хуулийн этгээд, хүний үйл ажиллагааны горимыг баталсан байна. Харин Засгийн газар 2021 оны 4 дүгээр сарыны 23-ны өдрийн “Журмын хавсралтыг өөрчлөн батлах тухай [ ... ]

/КОВИД-19/-ЫН ЦАР ТАХАЛТАЙ ТЭМЦЭХ СҮҮЛИЙН ҮЕИЙН ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдөр болж Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг хэрэгжүүлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээдийг 2021 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 06:00 цагаас мөн оны 6 дугаар сарын 2-ны өдрийг хүртэлх хугацаанд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэхээр болжээ [ ... ]

ХОРШООНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ЭЦСИЙН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙЛЭЭ

  Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Ажлын хэсэг 2021 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр цахимаар хуралдаж, анхны хэлэлцүүлгийн явцад Улсын Их Хурлын даргаас өгсөн чиглэлийн хүрээнд асуудлыг томьёолжээ. Тухайлбал, төслийн 1 дүгээр зүйл буюу “Хуулийн зорилт”, төслийн 61 дүгээр зүйл буюу хоршоодын холбооны гишүүчлэлийн талаарх зарчмын зөрүүтэй саналаар санал хураал [ ... ]