ДЭЛХИЙН ШУУДАН ХОЛБООНЫ ДҮРМИЙН 10 ДУГААР НЭМЭЛТ ПРОТОКОЛЫГ СОЁРХОН БАТЛАХ ХУУЛИЙН ТӨСӨЛ ДЭМЖИГДЛЭЭ

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Дэлхийн шуудан холбооны дүрмийн 10 дугаар нэмэлт протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж, дэмжлээ. Дэлхийн шуудан холбоо нь олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд тааламжтай нөхцөл бий болгох үүднээс шуудангийн салбарын үйл ажиллагааг зохион байгуулах, боловсронгуй болгож хөгжүүлэх, түүнчлэн шуудангийн салбарт техникийн туслалцаа олгох чиг үүрэг бүхий НҮБ-ын төрөлжсөн агентл [ ... ]

МОНГОЛ УЛСЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛИЙН ТӨЛӨВИЙГ “ТОГТВОРТОЙ” БОЛГОЖ АХИУЛАВ

Зээлжих зэрэглэл тогтоогч "Moody’s" агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг энэ сарын 16-нд “B3” хэвээр хадгалж, төлөвийг “тогтвортой” болгож ахиуллаа. Цар тахлын сөрөг нөлөөллөөр буураад байсан Монгол Улсын эдийн засгийн төлөв байдлыг дараах үндэслэлээр тогтворжиж эхэлсэн гэж тус агентлагийн шинжээчид дүгнэснийг төв банк болон Санхүүгийн зохицуулах хороо мэдээлэв. Тодруулбал, Засгийн газраас 2020 онд хэрэгжүүлсэн цар тахлын эсрэг цогц ар [ ... ]

МОНГОЛ БАНК - ВИРТУАЛ ХӨРӨНГӨ

Төв банкнаас криптовалют, токен зэрэг виртуал хөрөнгө нь “цахим мөнгө”-ний шинжийг агуулдаггүй учир Монголбанкны хяналт, зохицуулалтад хамаардаггүй, хууль эрх зүйн орчин тодорхойгүй үйл ажиллагаа болохыг анхааруулж мэдэгдэл гаргалаа. Мэдэгдэлд “Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын “Саарал жагсаалт”-аас Монгол Улс 2020 онд гарсан. ФАТФ-ын зөвлөмжийн дагуу виртуал хөрөнгөтэй холбоотой үйл ажиллагааг бүртгэлжүүлэх, мөнгө угаах, терроризмыг санхүү [ ... ]

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛЬ БОЛОН ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ХУУЛИЙН ТӨСЛҮҮДИЙГ УЛСЫН ИХ ХУРАЛД ӨРГӨН БАРИЛАА

Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд орон нутгийн түвшинд буюу сум, хороонд хүүхэд хамгааллын үйлчилгээг хүргэх, орон тооны нийгмийн ажилтан ажиллуулах, төрийн бодлого, зохицуулалт, удирдлага, арга зүйгээр хангах чиг үүргийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, түүний харьяа агентлагийн чиг үүрэгт хамруулах, хүүхэд хамгааллын үйлчилгээний төсвийн хуваарилалт, зарцуулалт, жишиг зардлыг тооцох аргачлал, журамд нэмэлт, өөрчлөлт оруулах зэрэг шинэ зохицуулалт [ ... ]

ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАЛААР ЭРХ ЗҮЙН ТУСЛАЛЦАА ХАРИЛЦАН ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, БНХАУ-ЫН ЗАСАГ ЗАХИРГААНЫ ОНЦГОЙ БҮС ХОНКОНГИЙН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР ХҮЧИН ТӨГӨЛДӨР БОЛЛОО

2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр гарын үсэг зурсан “Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Хонконгийн Засгийн газар хоорондын хэлэлцээр” 2021 оны 3 дугаар сарын 3-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж эхэллээ. Энэхүү хэлэлцээрээр Монгол, Хонконгийн эрх бүхий байгууллагуудын эрүүгийн хэрэгт эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх хүрээг тодорхойлсон бөгөөд талууд эрүүги [ ... ]

АВТО ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ТАНЬ 3 БОЛОН 8 ТООГООР ТӨГССӨН БОЛ 3 ДУГААР САРД БАГТААН ТАТВАРАА ТӨЛНӨ

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 28 дугаар тогтоолоор “Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам”-ыг баталсны дагуу, 3 болон 8 тоогоор төгссөн тээврийн хэрэгслийн эзэмшигч нь 3 дугаар сардаа албан татвараа төлнө. Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй бол Зөрчлийн тухай хуульд зааснаар төлбөл зохих татварыг нөхөн төлүүлж, хү [ ... ]