МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ ЭЭЛЖИТ XVII ИХ ХУРАЛ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

   2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ээлжит XVII Их хурал болж, Нийслэл болон Орон нутгийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн нийт 250 төлөөлөгчид оролцлоо. Ээлжит XVII Их хурлын үеэр Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар 3 жилийн үйл ажиллагааны тайланг танилцуулж, Хяналтын зөвлөлийн гишүүн Б.Баатарсайхан Монголын Өмгөөлөгчдийн Холбооны санхүүгийн тайланг нийт төлөөлөгчдөд танилцуулсан юм.    Эх сурвалж: Монголын Өмгөөлөгчдийн Хо [ ... ]

УЛСЫН БҮРТГЭЛИЙН НЭГДСЭН ТОГТОЛЦООНД ШИЛЖСЭНИЙ 10 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД “НЭГ ИРГЭН-НЭГ БҮРТГЭЛ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

   Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Хууль зүй, дотоод хэргийн яам, Улсын бүртгэлийн ерөнхий газар хамтран 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Улсын бүртгэлийн нэгдсэн тогтолцоонд шилжсэний 10 жилийн ой, улсын бүртгэлийн ажилтны 79 жилийн ойн хүрээнд зохион байгууллаа. Хэлэлцүүлгээр  УБЕГ үйл ажиллагаагаа цахим болгох бодлогын   хүрээнд   бүртгэлийн лавлагаа, үйлчилгээг шуурхай хүргэх зорилгоор 2018 онд “BURTGEL.MN” системийг бий болгож, ү [ ... ]

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛАХ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ БАТЛАГДЛАА

   Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн 11-р сарын 14-ний өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүнээс 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл”-ийн гурав дахь хэлэлцүүлгийг явуулав.   Монгол Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хороо [ ... ]

ӨМГӨӨЛЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ БАТЛАГДЛАА

   2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн УИХ-ын Нэгдсэн чуулганы хуралдаанаар Өмгөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцэж, Өмгөөллийн тухай хуулийг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 53.5%-ын саналаар эцэслэн баталлаа. УИХ-ын Нэгдсэн чуулганы хуралдааны хуралдаанд Өмгөөллийн тухай хуулийн төслийн ажлын хэсгийн гишүүн  ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн, Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг, Мо [ ... ]

ХҮҮХДИЙН МӨНГӨН ТЭТГЭМЖИЙГ ХҮСЭЛТ ГАРГАСАН ХҮҮХЭД БҮРД ОЛГОХ САНАЛ ДЭМЖИГДЛЭЭ

   Улсын их хурлын чуулганы 2019 оны 11-р сарын 13-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцүүлгийг явуулав.    Төсвийн байнгын хороо 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанаараа тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр хууль санаачлагчдын зүгээс хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүсэлт гаргасан хүүхэд бүрд олгох, цаашид [ ... ]

ХӨНГӨЛӨЛТТЭЙ НӨХЦӨЛӨӨР ЭРТ ТЭТГЭВЭРТ ГАРСАН 21208 ИРГЭНИЙ ТЭТГЭВЭР 2020 ОНООС 50 МЯНГАН ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЭНЭ

   2019 оны 11 сарын 05-ны өдөр Байнгын хорооны хуралдаанаар Хөнгөлөлттэй нөхцөлөөр эрт тэтгэвэр тогтоолгосон зарим эхчүүд, эмэгтэйчүүдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.    Хөнгөлөлттэй нөхцөлөөр эрт тэтгэвэр тогтоолгосон зарим эхчүүд, эмэгтэйчүүдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлнэ. Үүнд, Улсын Бага Хурлаас 1990 оны 11 дүгээр сард “Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Тэтгэврийн хууль”-ийг шинэчлэн баталсан [ ... ]