ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДАД ТОГТООСОН ОНЦГОЙ ДЭГЛЭМИЙН ХУГАЦААГ ЗУРГААН САРААР СУНГАЛАА

   УИХ-ын 2019 оны ээлжит бус чуулганы 2019.09.13-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газар, “Монголросцветмет” төрийн өмчит үйлдвэрийн газарт тогтоосон онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай асуудлыг хэлэлцэв.     Засгийн газрын энэ оны гуравдугаар сарын 6-ны 91 дүгээр тогтоолоор “Эрдэнэт үйлдвэр’’ ХХК, "Монголросцветмет’’ ХХК-д үүсээд байгаа маргааныг шийдвэрлэх, цаашид [ ... ]

АРД НИЙТИЙН САНАЛ АСУУЛГЫГ УЛС ОРОН ДАЯАР ЯВУУЛАХААР БОЛЛОО

   Улсын Их Хурлын 2019 оны ээлжит бус чуулганы 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, Ард нийтийн санал асуулгад оруулах төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ.     Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 12 цаг буюу арван долдугаар жарны төмөр хулгана жилийн зуны тэргүүн сарын шинийн гуравны өдрийн морин цагаас улс орон даяар [ ... ]

ГАЗАР ЭЗЭМШҮҮЛЭХ АШИГЛУУЛАХ ЭРХИЙН НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГА ХУДАЛДАА 9 ДҮГЭЭР САРЫН 13-НД ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/854 дүгээр “Дуудлага худалдаа зохион байгуулах тухай” захирамж гарсантай холбогдуулан газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн цахим дуудлага худалдаа 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 10:00 цагт www.mle.mn цахим хуудсаар явагдана. Дуудлага худалдаанд оролцогчид хүсэлтээ 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 09:00 цагаас эхлэн 13-ны өдрийн 09:00 цагийн хооронд www.mle.mn цахим хуудсаар бүртгүүлэх ба дараах 25 байршлын газры [ ... ]

АЖЛЫН БАЙРНЫ ДАРАМТТАЙ ТЭМЦЭХ ХУУЛЬ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛСНЭЭР ӨМНӨД СОЛОНГОСТ ТАГНУУЛЫН ТӨХӨӨРӨМЖИЙН ЭРЭЛТ НЭМЭГДЖЭЭ

   Энэ зунаас Өмнөд Солонгост ажил олгогчийн зүй бус дарамттай тэмцэх шинэ хууль хэрэгжиж эхэлсэн байна. Уг хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор тус улсын зах зээлд нууцаар бичлэг хийх зориулалттай аудио, видео төхөөрөмжийн худалдаа огцом нэмэгдсэн байна. Үүнд бичлэг хийх төхөөрөмжөөр тоноглогдсон тэлээ, нүдний шил, үзэг зэрэг эд зүйлс багтдаг.   Ажил олгогч нь ажилтантайгаа хатуу ширүүн харьцдагаараа Өмнөд Солонгосын нийгэм алдартай. Солонгос хэлээр габжил гэж нэрлэдэг дээ [ ... ]

НИЙГМИЙН ДААТГАЛЫН АРХИВ БҮРЭН ЦАХИМЖИНА

     Нийгмийн даатгалын тухай хууль 1995 онд хүчин төгөлдөр болсноос хойш ажил олгогчид шимтгэл төлсөн тухай тайлангаа нийгмийн даатгалын байгууллагад цаасан хэлбэрээр гаргаж өгч эхэлсэн.      Гэвч тус тайланг 2006 оноос эхлэн нийгмийн даатгалын байгууллагын мэдээллийн санд байршуулж эхэлсэн тул 1995-2005 онуудын хоорондох ажил олгогч болон даатгуулагчийн мэдээлэл программд бүрэн ороогүй байсан юм.     Үүнээс үүдэн даатгуулагч тухайн жилүүд [ ... ]