САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНООС ДААТГАЛЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ЁС ЗҮЙН ЖУРМЫГ БАТАЛЛАА
Санхүүгийн зохицуулах хорооноос 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдөр №114 дүгээр тогтоолоор “Даатгалын зах зээлийн ёс зүйн журам”-ыг баталлаа. Энэ журам нь даатгагч, түүний эрх бүхий албан тушаалтан болон даатгалын үйл ажиллагаанд оролцогчдын баримтлах ёс зүйн хэм хэмжээг тогтоон, хэвшүүлэх зорилготой бөгөөд бүх оролцогчид түүнийг дагаж мөрдөх үүрэгтэй.   [ ... ]