САНАЛЫН ХУУДАС ХЭВЛЭЖ ДУУСААД САНАЛ ТООЛОХ ТӨХӨӨРӨМЖИЙН ХАМТ АЙМГУУД РУУ ТҮГЭЭХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн саналын хуудсыг “Монголын үнэт цаас хэвлэл” ХХК-д 6-р сарын 7-ны өдрөөс, “Таван богд менежмент” ХХК-д 6-р сарын 8-ны өдрөөс эхлэн хэвлэж эхэлсэн бөгөөд саналын хуудасны хэвлэх ажил дуусаж, саналын хуудсыг хуульд тавигдсан шаардлагад нийцэж байгаа эсэхийг хянах, шалгах, хэвлэгдэн бэлэн болсон саналын хуудсуудыг хайрцаглан битүүмжлэх ажил хийгдээд өнөөдөр эхний аймгууд руу түгээх ажил эхэллээ. Сонгуульд оролцож буй нам, [ ... ]

ЦАР ТАХЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААРХ НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖИЙН ХУГАЦААГ СУНГАЛАА

Дэлхий нийтэд тархаад буй “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг чангатгах, хөл хориог үргэлжлүүлэх шийдвэр Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдаанаар гарч Засгийн газрын хуралдаанаар баталгаажуулсан билээ. Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдаанаас гаргасан  шийдвэрийн дагуу “Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах талаар авч хэрэгжүүлж байгаа ажлыг эрчимжүүлэх тухай” нийслэлийн Засаг даргын А/223 дугаар захирамжийн үйлчлэх хугацааг ирэх зург [ ... ]

НИЙСЛЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ГАЗАР, АНУ-ЫН INPUT OUTPUT HK КОМПАНИТАЙ ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Монголын мэдээлэл технологийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах, блокчэйн технологийн програмчлалын хэлний нарийн мэргэжилтнийг бэлтгэх, нийслэлээс иргэдэд үзүүлж буй үйлчилгээг блокчэйн технологи ашиглан цахимжуулах зэрэг ажлуудын хүрээнд талууд хамтран сургалт зохион байгуулах, судалгаа хийхээр тохиролцов. Input Output HK нь peer-to-peer  инноваци болон блокчэйн технологийг [ ... ]

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛСАН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ МӨРДӨГДӨЖ ЭХЭЛСНИЙГ МЭДЭЭЛЛЭЭ

Улсын Их Хурлын чуулганы 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдаанаар баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт өнөөдөр /2020.05.25/ 12.00 цагт буюу XVII жарны төмөр хулгана жилийн зуны тэргүүн сарын шинийн 3-ны өдрийн морин цагаас эхлэн хүчин төгөлдөр болж, мөрдөгдөж эхэллээ.         Үүнтэй холбогдуулан УИХ-ын Тамгын газраас хэвлэлийн бага хурал зохион байгуулсан байна.  Хэвлэлийн бага хурлын эхэнд Улсын Их Хурлын гишүүн, Үн [ ... ]

ӨМГӨӨЛЛИЙН "МОНГОЛ ӨМГӨӨЛӨГЧ" ХХН НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ХҮРЭЭНД “ЛАНТУУН ХҮҮГИЙН БОГЦ-2020” АЯНД ХАНДИВ ӨРГӨЛӨӨ

“Өмгөөллийн Монгол Өмгөөлөгч” ХХН нь “Лантуун дохио” ТББ-аас зохион байгуулагдаж байгаа “Лантуун хүүгийн богц-2020” аянд нэгдэн оролцлоо. Энэ аян нь хотын зах, алслагдсан гэр хорооллын хүнд нөхцөлд байгаа өрх гэр, хүүхдүүдэд богино хугацаанд муудахгүй хүнсний бүтээгдэхүүн болох гурил, будаа мөн цар тахлын үед өргөн хэрэглэгдэж байгаа хэрэглээний маск, гар ариутгагч гэх мэт бүтээгдэхүүнийг хүлээн авч шаардлагатай байгаа айл өрхүүдэд хүргэж өгөх байсан юм. Энэ [ ... ]

ХУВИЙН ТЭТГЭВРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРИВ

Нийгмийн даатгалын багц хуулийг 1994 онд баталж 1995 оноос мөрдөж эхэлснээр хөдөлмөрийн насны бүх иргэн нийгмийн даатгалын харилцаанд шимтгэл төлж оролцох, үүнд ажил олгогч, төр тодорхой хэмжээгээр хамтран шимтгэл төлөх харилцааг зохицуулсан. Өнгөрсөн хугацаанд Нийгмийн даатгалын тухай хуульд 23, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд 14 удаа нэмэлт, өөрчлөлт оруулж нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөтгөх, үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх шимтгэл ногдуулах бол [ ... ]