АРАВДУГААР САРААС АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГА, ДААТГУУЛАГЧ ТУС БҮР 5,0 ХУВИАР НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ ТӨЛНӨ

“Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн хүрээнд ирэх сараас буюу 2020 оны 10 дугаар сарын 01-нээс 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд аж ахуйн нэгж байгууллага, даатгуулагч, сайн дурын даатгуулагч тус бүр 5,0 хувиар тооцож, нийгмийн даатгалын шимтгэл төлнө. Өөрөөр хэлбэл “Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэ [ ... ]

2020 ОНЫ ОРОН НУТГИЙН СОНГУУЛИЙН САНАЛЫГ 10 ДУГААР САРЫН 15-НЫ ӨДӨР 07:00- 20:00 ЦАГ ХҮРТЭЛХ ХУГАЦААНД САНАЛ АВАХ БАЙРАНД АВНА

2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр /Пүрэв гараг/ 07:00- 20:00 цаг хүртэл аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийг сонгох сонгууль болно. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон тухайн шатны Засаг даргын хэрэгжүүлэх бүрэн эрхийг зохицуулдаг бөгөөд иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн нутаг дэвсэрийн эдийн засаг, нийгмийн хөгжил, орон нутгийн өмч зэрэг асуудлаар шийдвэр г [ ... ]

ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР БАЙГУУЛАХ ТӨСЛИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫН ЭХНИЙ ГЭРЭЭГ ҮЗЭГЛЭЛЭЭ

Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн  “Технологийн бус байгууламжийн Инженерчлэл-худалдан авалт-барилга угсралтын ажил (EPC-1)”-ын Ерөнхий гүйцэтгэгчээр шалгарсан “Жэй Эм Си Прожектс Индиа” компани, “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК хооронд өнөөдөр гэрээг цахимаар байгууллаа. Гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дэд дарга Г.Тэмүүлэн, тус байнгын хорооны гишүүн Ж.Бат-Эрдэнэ,  [ ... ]

ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ ИХ ХУРАЛ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Их хурал өнгөрсөн амралтын өдөр /2020.10.03/ амжилттай болж өндөрлөлөө. Их хурлын нээлтийн үйл ажиллагаанд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар оролцов. Тэрээр “Монгол Улсад өмгөөллийн үйл ажиллагаа 1928 оноос эхэлсэн байдаг. Улмаар УИХ-аар Өмгөөллийн тухай хуулийг 1994 онд баталж, энэ хугацаанд Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой асуудал нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зохицуулалтаар зохицуулагдаж ирсэн. Харин УИХ-аас 2019 онд [ ... ]

МОНГОЛ УЛСЫН 2021 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ, НИЙГМИЙН ДААТГАЛЫН САН, ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН САНГИЙН 2021 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛҮҮДИЙГ ӨРГӨН БАРИЛАА

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүд болон холбогдох бусад хууль тогтоомжийн төслүүдийг 2020.09.30-ны өдөр өргөн Улсын Их Хурлын даргад барьсан. Улсын Их Хурлаас 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр баталсан Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны Төсвийн төсөөллийн тухай хуул [ ... ]

“КОЙКА”-ГИЙН ШҮҮХИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭНД ХЭРЭГЖҮҮЛЭХ 7 САЯ АМ ДОЛЛАРЫН ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ

БНСУ-ын “Койка” Олон Улсын хамтын ажиллагааны байгууллагын буцалтгүй тусламжаар 2020 онд хэрэгжүүлэх төсөлд “Монгол Улсын Шүүхийн шинжилгээний байгууллагын чадамжийг сайжруулах төсөл” шалгарч, судалгааны баг 2020 оны 1 дүгээр улиралд төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байсан боловч Дэлхий нийтэд тархаад байгаа “Ковид-19” цар тахлаас үүдэн тодорхойгүй хугацаагаар хойшлогдоод байсан билээ. “Койка”-гийн Монгол дахь төлөөлөгчийн газрын суурин [ ... ]