ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИЙН НАСНЫ ХҮҮХЭДТЭЙ, ДЭМЖЛЭГ ШААРДЛАГАТАЙ ӨРХӨД ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮН ӨГНӨ

Монгол Улсын Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр болж, Ерөнхий боловсролын сургуулийн “Үдийн цай” хөтөлбөр, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны сурагчдын хоолонд зарцуулахаар нөөцөлсөн хүнсний бүтээгдэхүүнийг цэцэрлэг, сургуулийн насны хүүхэдтэй, дэмжлэг шаардлагатай өрхөд хуваарилахаар болов. Ингэхдээ боловсролын байгууллагын гаргасан судалгааг үндэслэх юм байна. Боловсрол, шинжлэх ухааны яамнаас гаргасан судалгаанаас үзвэл [ ... ]

БНСУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРААС КОВИД-19-ИЙН ЭСРЭГ АВЧ БУЙ АРГА ХЭМЖЭЭ

БНСУ нь Ковид-19 вирусийн тархалт эхэлсэн анхны улсуудын нэг ба 2020 оны 2-р сарын дундаас вирусийн тархалт эхэлж, 8 дугаар сарын дундуур, 9 дүгээр сарын эхэн үед тархалтын эрс ихэссэн үе байсан[1] бөгөөд 2020 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаар БНСУ-д Ковид-19 вирусийн халдвар авсан нийт 31,735, эдгэрсэн хүний нийт тоо 26,825, нийт нас баралт 513 байна.[2] БНСУ-ын Засгийн газрын зүгээс удирдлага, 3Тs (Testing- шалгах, Tracing-илрүүлэх, Treatments-эмчилгээ), цагаачлал, түүний [ ... ]

ОХУ-ЫН ШҮҮХЭЭС COVID-19 ЦАР ТАХАЛ ҮЕД АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭ

Дэлхий даяар дэлгэрээд буй COVID-19 цар тахал нь ОХУ-ын ерөнхий харьяаллын шүүхүүдийн үйл ажиллагааг зогсонги байдалд хүргэсэн. Тиймээс үүссэн нөхцөл байдал, шүүгч, шүүхийн ажилтнуудыг халдвар авах эрсдэлд оруулж болзошгүй гэж үзээд хэд хэдэн зохицуулалтыг хийсэн байна. ОХУ-ын Дээд шүүх дээрх нөхцөл байдалтай уялдуулан дараах агуулга бүхий тогтоол гаргасан байна. Энэхүү тогтоолд шүүх иргэдийн хувийн баримт бичгийг үндэслэн хүлээн авах; хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч биш этгээдүүдийн ш [ ... ]

ХУВИЙН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ БОЛОН ИРГЭДИЙН ЗОРЧИХ ХӨДӨЛГӨӨНД ХЯЗГААРЛАЛТ ТОГТООЛОО

2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс нийтийн тээврийн үйлчилгээний цагийг нэг цагаар богиносгож өглөө 07.00-10.00, орой 17.00-20.00 цагийн хооронд явуулахаар болов. Энэ хугацаанд иргэд зайлшгүй шаардлагатай бол автомашинаараа чөлөөтэй явах бөгөөд бусад цагт хөдөлгөөнд оролцохыг хориглолоо. Иргэд мөн дээрх тогтоосон цагаас бусад үед явганаар хөдөлгөөнд оролцох боломжгүй. Гэхдээ гэрийн ойролцоох дэлгүүр, эмийн сангаар үйлчлүүлэх, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахаар эмнэлэгт хандах нь чөлөөтэ [ ... ]

БҮХ НИЙТИЙН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГТ ШИЛЖҮҮЛСЭНТЭЙ ХОЛБОГДУУЛАН ЭДИЙН ЗАСГИЙГ ДЭМЖИХ ЧИГЛЭЛЭЭР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 7 дугаар зүйл, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Татварын ерөнхий хуулийн 55.2.7, 56.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь: 1. Иргэдийн амьжиргааг дэмжих зорилгоор 18 хүртэлх насны хүүхэд бүрт сар бүр олгох 100,000 (нэг зуун мянган) төгрөгийн хүүхдийн мөнгөн тэтгэмж болон нийгмий [ ... ]

ГАМШГААС ХАМГААЛАХ ӨНДӨРЖҮҮЛСЭН БОЛОН БҮХ НИЙТИЙН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГТ ШИЛЖҮҮЛСЭН ҮЕД ХЯНАЛТЫН ШАТНЫ ШҮҮХИЙН АЖИЛЛАХ ТҮР ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл 1. Энэ журмын зорилт нь коронавируст халдварын цар тахал /цаашид “цар тахал”/-аас урьдчилан сэргийлэх, тэмцэх, эрсдэлээс хамгаалах, үйл ажиллагааны бэлэн байдлыг хангах, ажлын зохион байгуулалтыг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино. 2. Энэ журам нь Гамшгаас хамгаалах тухай хууль, Коронавируст халдвар цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль болон бусад хууль тогтоомжид нийц [ ... ]