МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО ЯПОНЫ ОБЕРЛИН ИХ СУРГУУЛИЙН ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙ СУДЛАХ ИНСТИТУТТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Монголын Хуульчдын холбооны Хуульчийн мэргэжлийн дүрэм, ёс зүйн асуудал эрхэлсэн хорооны урилгаар Япон Улсын Оберлин их сургуулийн Хуульчийн мэргэжлийн ёс зүй судлах институтийн профессор Сайто Такаосан 2020 оны хоёрдугаар сарын 05-ны өдөр манай улсад хоёр дахь удаагаа айлчилсан. Энэ удаагийн айлчлалынхаа хүрээнд Монголын Хуульчдын холбооны удирдлагуудтай уулзалт хийсэн бөгөөд уулзалтын эхэнд Хуульчийн мэргэжлийн дүрэм, ёс зүйн хорооны дарга Н.Баасанжав Монголын [ ... ]