ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНД ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧ ОРОЛЦОХ
Анхан шатны шүүх хэрэг, маргааныг хамтран шийдвэрлэхдээ ил тод байдал, шударга ёс, олон нийтийн хяналтыг бий болгох зорилгоор иргэдийн төлөөлөгчийг хуульд заасан журмын дагуу оролцуулна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй иргэдийн төлөөлөгч нь дараах шаардлага хангасан байна. Үүнд: 1. Эрх зүйн бүрэн чадамжтай, 25-60 хүртэл насны Монгол Улсын иргэн байх; 2. Тухайн анхан шатны шүүхийн харьяаллын нутаг дэвсгэрт байнга оршин суудаг байх; 3. Эрүүгийн хариуцлага [ ... ]