МАЛЧИН, ЭРЧИМЖСЭН МАЛ АЖ АХУЙ ЭРХЛЭГЧ БОЛОН ҮЙЛДВЭР, ЦЕХЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА
Засгийн газрын 2020 оны 130 дугаар тогтоолын хавсралт Малын түүхий сүү нийлүүлэх малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгч нь дараахь нийтлэг шаардлагыг хангасан байна: 1. Малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчийн “А” дансны мэдээлэл нь Үндэсний статистикийн хорооны тухайн жилийн мал тооллогын мэдээлэлд бүртгэгдсэн байх; 2. Малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгч нь үйлдвэр, цехэд малын түүхий сүү нийлүүлэх бүрт малыг мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд тогтмол хам [ ... ]