УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ШҮҮГЧДИЙН ЗӨВЛӨГӨӨНИЙГ ОЙРЫН ХУГАЦААНД ХУРАЛДУУЛАХЫГ ЧИГЛЭЛ БОЛГОЛОО
Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Хөхийсүрэнгийн Батсүрэн өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан тул Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2020-05-20-ны өдөр зарлиг гаргаж, Х.Батсүрэнг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалаас нь чөлөөлжээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн дээрх зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир 2020-05-21-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгч, албан хаагчдад танилцуулсан. Улмаар Шүүхийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6 [ ... ]