ГАДААДЫН ИРГЭН МОНГОЛ УЛСАД ОРШИН СУУХ БОЛОН ТҮҮНИЙГ БҮРТГЭХ ЖУРАМ ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 9.2.2-т /Гадаадын иргэн Монгол улсад оршин суух болон түүнийг бүртгэх журмыг батлах/ нь засгийн газрын бүрэн эрх байна гэж заасны дагуу Монгол улсын засгийн газрын 146 дугаар тогтоолын хавсралтаар Гадаадын иргэн Монгол улсад оршин суух болон түүнийг бүртгэх журмыг шинэчлэн найруулж баталж 2018 оны 7 дугаар сарын 1 ний өдрөөс хүчин төгөлдөр дагаж мөрдөгдөж эхэлсэн байна. Тус журмын гол зорилго нь Монгол Улсад түр ирэгч, албан болон хув [ ... ]

ИРГЭНИЙ ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ АЖИЛЛАГААГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ ҮНДЭСЛЭЛ

Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шүүгчийн захирамжаар эсхүл ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор түдгэлзүүлдэг. Шүүгч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн дараахь үндэслэл, хугацаагаар түдгэлзүүлж болно. ҮҮНД: 1. Төлбөр төлөгч-хуулийн этгээдэд холбогдуулан дампуурлын хэрэг үүсгэсэн, эсхүл битүүмжилсэн хөрөнгийг чөлөөлөх тухай нэхэмжлэлийг эд хөрөнгийн талаар бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд шүүхэд гаргасан бол шүүхийн шийдвэр гарч, хуулий [ ... ]

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДОХ ЭРХ ДУУСГАВАР БОЛОХ, ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДОХ ЭРХ СЭРГЭЭХ ЖУРАМ

Хууль зүй, дотоод хэргийн сайдын  2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн А/142 дугаар тушаалаар ээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болох, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг сэргээх журам”-ыг хавсралтаар баталсан.   Монгол Улсын болон Замын хөдөлгөөний тухай Венийн  конвенцид  нэгдсэн  орноос олгосон жолоодох эрхийн буюу олон улсын  жолоодох эрхийн  хүчин төгөлдөр үнэмлэхтэй хүнд энэ журам хамаарна. Тус журамд зааснаар тээврийн хэрэгсэл жолоо [ ... ]

УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/ БОЛОН ХОЛБОГДОХ БУСАД ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА

Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Улсын бүртгэлийн ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж баталсан. Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, Засгийн газрын “Нэг иргэн-нэг бүртгэл” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, бүртгэлийн үйл ажиллагааг цахим сүлжээнд шилжүүлж, үндэсний [ ... ]

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫ ДЭГИЙН ТУХАЙ ХУУЛЬ БАТЛАГДЛАА

Тус хуулийг Улсын Их Хурлын чуулганы 2018 оны зургаадугаар сарын 29-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан билээ. Уг хуулиас онцлох заалтуудынг түүвэрлэн хүргүүлж байна.             УИХ-ын гишүүний хариуцлагыг нэмэгдүүлэх замаар Улсын Их хурлын үйл ажиллагааг сайжруулах хүрээнд: ·         Хуралдааны ирцэд бүртгүүлэх асуулт асуух, үг хэлэх, цахим тоолуураар санал өгөхөд биеийн да [ ... ]

ӨМГӨӨЛӨГЧИЙН ТУСЛАХАД ТАВИГДАХ ШААРДЛАГА

Өмгөөлөгч нь туслахтай байж болно. Гэхдээ өмгөөлөгчийн туслах нь хэн ч хамаагүй этгээд байж болно гэсэн үг биш юм. Иргэний эрх зүйн чадамжгүй болон чадамж нь хязгаарлагдсан этгээд, санаатай гэмт хэрэг үйлдсэн этгээдийг өмгөөлөгчийн туслахаар ажиллуулах боломжгүй юм. Иймд өмгөөлөгчийн туслах нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд: -       Бусдын нууцыг хадгалах итгэл бүхий байх; -       Мэргэжлийн ёс зүйг даган мөрддөг байх; [ ... ]