“ХҮҮХДИЙН АВТОБУС”-НЫ НЭГДСЭН ҮЗЛЭГ ШАЛГАЛТ ЭХЭЛНЭ

   Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн “Хүүхдийн автобус”-ны стандарт хангалт, хүүхдийг нэгдсэн зохион байгуулалтаар техникийн шаардлага хангасан автобусаар тав тухтай, аюулгүй тээвэрлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нэгдсэн үзлэг шалгалтыг 2018 оны 08 дугаар сарын 13-наас 17-ны өдрүүдэд Нийслэлийн Тээврийн газар, Замын цагдаагийн алба, Нийслэлийн Боловсролын газартай хамтран явуулна. “Хүүхэд тээвэрлэх [ ... ]

“НИЙЛҮҮЛЭГЧИЙН МЭДЭГДЛИЙГ ГАРГАХ, БҮРТГЭХ ЖУРАМ” шинэчилэн батлагджээ

   Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2018 оны 07 сарын 24-ны өдрийн А/257 дугаар тушаалаар “Нийлүүлэгчийн мэдэгдлийг гаргах,  бүртгэх журам”-ыг шинэчилэн баталлаа. Тус шинэчлэгдсэн журмаар “тохирлын үнэлгээний үйл ажиллагааг  боловсронгуй болгон олон улсын  жишигт нийцүүлэх, худалдаан дахь техникийн саад тотгорыг арилгах, бүтээгдэхүүн үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хангах, аж ахуй нэгж байгууллагын хариуцлагыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний өрсө [ ... ]

ИРГЭНИЙ УЛСЫН БҮРТГЭЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙН ТАНИЛЦУУЛГА

ИРГЭНИЙ УЛСЫН БҮРТГЭЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙН ТАНИЛЦУУЛГА

Энэхүү хууль нь нийтлэг үндэслэл, иргэний улсын бүртгэл, иргэний улсын бүртгэлийн мэдээлэлд нэмэлт, өөрчлөлт оруулах, иргэний улсын бүртгэлийн мэдээллийн сан, хүн ам, өрхийн болон сонгогчийн бүртгэл зэрэг 6 бүлэг 30 зүйлтэй бөгөөд Улсын Их Хурал 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэн баталж энэхүү хуулийг 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.  Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн зорилго, бүртгэлийн байгууллагын бүтэц, зохион ба [ ... ]

АКТИВ УДИРДЛАГЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА

Санхүүгийн салбарт хуримтлагдсан чанаргүй активыг бууруулах, тус салбарын тогтвортой байдлыг хангах зорилгоор Актив удирдлагын мэргэшсэн институци байгуулах эрх зүйн орчин бүрдүүлэх ажлыг 2015 оноос эхлүүлсэн. Хуулийн төсөл нь банк, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах зорилго бүхий Монгол Улсын Актив Удирдлагын Компанийн үйл ажиллагааны зарчим, удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн үндэс болон эрхлэх үйл ажиллагааны хүрээг тогтоож, зохицуулах бөгөөд бүтцийн хувьд нийт 10 бүлэг, 5 [ ... ]

МОНГОЛ УЛСАД ГЭМТ ХЭРГИЙН БАЙДАЛ, 2018 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛД

Монгол улсын Үндэсний статистикийн хорооноос 2018 эхний хагас жилийн улсын нийгэм, эдийн засгийн байдлыг статистик тоон мэдээллээр бэлтгэн гаргажээ. Үүнээс улсын хэмжээнд гарч буй гэмт хэргийн байдлын талаар хүргэж байна. Улсын хэмжээнд  2018 оны эхний хагас жилд 20042 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 7073 (54.5%)-аар өсжээ. Өмнөх оны мөн үеэс нийт гэмт хэрэг өсөхөд хулгайн гэмт хэрэг 3724 (90.5%), залилах гэмт хэрэг 1586 (2.5 дахин), хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын [ ... ]

ХУДАЛДАН АВАХ ГЭЖ БАЙГАА ЭД ХӨРӨНГӨӨ БАРЬЦААНД БАЙГАА ЭСЭХИЙГ ШАЛГААРАЙ

Иргэн та хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгө худалдан авах бол mpr.gov.mn цахим хуудсыг ашиглан тухайн хөрөнгө хэн нэгний барьцаанд байгаа шалгах боломжтой юм. Энэхүү цахим хуудас нь зөвхөн тодорхой өмчлөгчийн хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн хувьд барьцааны эрх үүссэнийг олон нийтэд нээлттэй мэдэгдэх болон барьцааны эрхийн дарааллыг тогтоох зорилготой. Мөн Барьцааны мэдэгдэл бүртгүүлэх болон хайх бүх үйл явц нь энэхүү цахим хуудсаар дамжуулан хийгдэх тул та өөрийн биеэр [ ... ]