УС БОХИРДУУЛСНЫ ТӨЛБӨРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО.

   Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлсний дагуу Ус сувгийн удирдах газарт хэлэлцүүлэг зохион байгуулсан байна..     Төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж байгууллагуудаас бүрдсэн, талуудын оролцоог тэгш хангасан [ ... ]

УИХ-ЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫ ДЭГИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРИЛАА

Улсын Их Хурлаас Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг 2007 оны 10 дугаар сарын 11-ний өдөр баталсан бөгөөд энэ хугацаанд нийт 20 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Төсөл санаачлагчдын танилцуулснаар хууль тогтоомжийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх шатны зохицуулалтуудыг илүү тодорхой болгох, гишүүн хэлэлцүүлгийн үеэр асуусан асуултдаа бүрэн хариулт аваагүй гэж үзвэл нэмэлт хугацаа хуралдаан даргалагчаас өгөх, хуралдаанд тайлбар хэлж, асуултад хариулж [ ... ]

ГЕНЕТИК НӨӨЦИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ САЛБАРЫН ЭРДЭМТЭД ДЭМЖЛЭЭ

Генетик нөөцийн тухай хуулийн төсөл боловсруулж байгаатай холбогдуулан БОАЖЯ, МУИС, НҮБ-аас хамтран онол практикийн бага хурлыг зохион байгууллаа. Энэ хурал нь генетик нөөц,түүнэй холбоотой уламжлалт мэдлэгийг ашигласнаар үр шим, ашгийг тэгш хүртээх тухай Монгол улсын нэгдэн орсон Нагояагийн Протоколыг хэрэгжүүлэх  зорилготой юм. Хуулийн төсөл хэрэгжсэнээр манай улсын генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийг дэлхий нийт ашиглахын тулд бидэнд урьдчилан мэдэгдэж, харилцан үр аши [ ... ]

МОНГОЛ УЛСАД ГЭМТ ХЭРГИЙН УЛМААС ЖИЛД 880 ХҮН АМИА АЛДЖЭЭ

   Дэлхийд жилд дунджаар 475,000 хүн гэмт хэргийн улмаас амиа алддаг. 100,000 хүн тутамд 7 хүн амиа алдаж байна Монгол Улсын хувьд 100,000 хүн тутамд 28 байгаа нь дэлхийн дунджаас 4 дахин өндөр байна Манай улсын хэмжээнд сүүлийн 5 жилд нийт 130,000 орчим гэмт хэргийн шинжтэй хэрэг зөрчил бүртгэгдэж, 40,000 орчим иргэн шүүхээр ял шийдвэрлүүлжээ 2016 онд улсын хэмжээнд нийт 27,167 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 65.9% нь Улаанбаатар хотод үйлдэгджээ. 2016 оны гэмт хэргийн эрсдэлийн индек [ ... ]

ЭРХ ЗҮЙН ТУСЛАЛЦАА ХАРИЛЦАН ҮЗҮҮЛЭХ ГЭРЭЭТЭЙ ОРНУУДЫН ЖАГСААЛТ

Монгол улс нь “Эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай” гэрээг нийт 19 улстай байгуулсан. Уг гэрээ нь Иргэний болон Эрүүгийн хэргийн талаар эрхийн туслалцаа харилцан үзүүлэх гэсэн төрөлтэй байх бөгөөд Гэрээний талуудын нутаг дэвсгэр дээр нөгөө талын иргэний нэгэн адил эрх зүйн хамгаалалт, туслалцаа авахад чиглэгдсэн байна. № Улсын нэр Гэрээний нэр Гарын үсэг зурсан   1 [ ... ]

ШҮҮХ ИРГЭНИЙ ХЭРГИЙГ ХЯЛБАРШУУЛСАН ЖУРМААР ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ

Шүүхэд хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэдэг. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй [ ... ]