ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН ДАГАЖ МӨРДӨХ ХУГАЦААГ ХОЙШЛУУЛАВ

     Засгийн газрын 2016-08-03-ны өдрийн хуралдаанаар 2015 оны 12 сарын 03-ны өдөр батлагдсан Эрүүгийн хууль болон 2015 оны 12 сарын 04-ны өдөр батлагдсан Зөрчлийн тухай хуулиудын хэрэгжих хугацааг хойшлуулж, өөрчлөлт оруулахаар шийдвэр гаргасан байна.     Дээрх хуулиуд нь ирэх 09 сарын 01-ны өдрөөс хэрэгжиж эхлэх байсан боловч хойшлуулж, 2017 оны 07 сарын 01 хүртэл болгож сунгажээ. [ ... ]

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 2016 ОНЫ 05 ДУГААР САРЫН 02-НЫ ӨДРИЙН 240 ДУГААР ТОГТООЛЫН ХАВСРАЛТААР “ГОЦ ХАЛДВАРТ ТЭМЦЭХ БҮС ТОГТООХ, УГ БҮСЭД МАЛ ЭМНЭЛЭГ, ХОРИО ЦЭЭРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ” ЖУРМЫГ БАТАЛЛАА

    Монгол Улсын Засгийн Газрын 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 240 дугаар тогтоолын хавсралтаар “Гоц халдварт тэмцэх бүс тогтоох, уг бүсэд мал эмнэлэг, хорио цээрийн үйл ажиллагаа явуулах”  журмыг баталсан байна.     Уг  журмаар мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх арга хэмжээг, Монгол Улсын нутаг дэвсгэрт бүсчлэн хэрэгжүүлэх зорилгоор эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр тогтоосон бүс, дэд бүсэд тан [ ... ]

Төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн хамтарсан Зөвлөлийн бүрэлдэхүүн

   Монгол Улсын Засгийн Газрын 2016 оны 08-р сарын 03-ны өдрийн 15 дугаар тогтоолоор Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах ажлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий Төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн хамтарсан Зөвлөлийн бүрэлдэхүүнийг дараах байдлаар шинэчлэн баталсан байна.     Ахлагч                      -Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд       Гишүүд:   &n [ ... ]

Монгол Улсын Засгийн Газар 2016 оны 08-р сарын 03-ны өдрийн 10 дугаар Тогтоол

   Монгол Улсын Засгийн Газар 2016 оны 08-р сарын 03-ны өдрийн 10 дугаар Тогтоолоор Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын бүтцийг шинэчлэн баталсан.    Тогтоолоор Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын зохион байгуулалтын бүтцийг дор дурдсанаар баталсан. Үүнд: 1) Стратегийн удирдлага, зохицуулалтын газар (Гадаад хамтын ажиллагааны албатай); 2) Хууль, эрх зүйн газар; 3) Орон нутгийн удирдлага, зохицуулалтын газар; 4) Захиргаа, хүний нөөцийн газар; 5) Хяналт-шалгалт, үнэ [ ... ]

Бүс нутгийн ложистикийн төв

   Монгол Улсын Засгийн Газар 2016 оны 08-р сарын 03-ны өдрийн 14 дүгээр Тогтоолоор Дорноговь аймгийн Замын-Үүд суманд “Бүс нутгийн ложистикийн төв” барьж байгуулахад шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицлыг баталлаа.     Тогтоолоор батлагдсан солбицол бүхий талбайд түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах эрхийг “Бүс нутгийн ложистикийн төвийг хөгжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж байгаа хуулийн этгээдэд олгохоор [ ... ]

ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГӨ БОЛОН ЭДИЙН БУС ХӨРӨНГИЙН БАРЬЦААНЫ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ

    Улсын Их Хурлын 2015 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуралдаанаар Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн төслийг баталж, 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр дагаж мөрдөхөөр заасан. Уг хуулиар хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийг гэрээний болон гэрээний бус үүргийн гүйцэтгэлийг хангах эх сурвалж болгон барьцаалах, уг барьцааны эрхийг бүртгэх, барьцааны шаардлагыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулахаар хуульчилсан [ ... ]